/ Бидний тухай / Цагдаагийн газрын мэндчилгээ / Мэндчилгээ

Мэндчилгээ

Төв аймаг дахь цагдаагийн газрын Цахим хуудсанд зочилж буй Та бүхэндээ талархал илэрхийлье. Цахим хуудаснаас тус цагдаагийн газар, түүний харъяа хэлтэс, тасаг, алба хаагчдын түүхэн замнал, хийж гүйцэтгэж буй ажил, үйлчилгээ, сургалт сурталчилгаа, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээ мэдээллийг  авах боломжтой байгаа билээ.

       Цагдаагийн албаны тухай хуулинд иргэд, олон нийтэд түшиглэн, иргэний хяналттай цагдаагийн үйл ажиллагааг явуулахаар хуульчилж өгсөн. Тус газрын ажилтнууд иргэддээ шуурхай соёлтой үйлчилж, ил тод, нээлттэй, авилга, хүнд сурталгүй байж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай байгууллагын цахим хуудастай танилцаж, үнэтэй санал, шүүмжлэл, талархал, хүсэлт, санал бодлоо хуваалцаж, амар тайван амьдралын төлөө хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Танд Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнийхэ өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       Монголын цагдаагийн яруу алдар мандан бадарч, хүйн холбоотой бүхний заяа төөрөг нь өөдрөг, од хийморь төгс, амар амгалан байх болтугай.

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Б. ГАНЗОРИГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна