/ Бидний тухай / Тасаг, албад / Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс / ЗААМАР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

ЗААМАР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

 

Заамар сумын цагдаагийн хэлтэс нь 2003 онд цагдаагийн тасгийн зохион байгуулалтайгаар байгуулагдаж улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 261 тоот тушаалаар сум дундын цагдаагийн хэлтэс болон өргөжиж, Төв аймгийн баруун чиглэлийн 7 сум буюу Баянхангай, Лүн, Өндөрширээт, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант, Заамар сумдын эрүү хэв журмын нөхцөл байдлыг хариуцан ажиллах үндэс суурь нь бүрджээ.

Хариуцсан сумд нь 1.942.3 м2 хавтгай газар нутагтай нийт 21000 орчим хүн амтай, 28  багтай, газар тариалан, мал аж ахуй хөгжсөн алт, нүүрс, цагаан мөнгөний нөөц бүхий орд газруудтай Монгол улсын уул уурхайн томоохон бүс нутагт тооцогддог.

 

Бүтэц зохион байгуулалт:

 Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтэс нь Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах гэсэн 3 хэсэгтэй.  офицер-33, ахлагч-28 нийт 61 алба хаагчийн орон тоотойгоор хуулиар хүлээсэн  үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ АРГА ХЭМЖЭЭ:

 

Тус цагдаагийн хэлтэст иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 1167 гомдол  мэдээлэл хүлээн авсан урьд оны мөн үетэй харьцуулахад 141 нэгжээр буюу 10,7 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 343 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 22 нэгжээр буюу 6,4 хувиар өссөн, зөрчлийн шинжтэй 829 гомдол мэдээлэл хүлээн авсан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 159 нэгжээр буюу 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2022 онд нийт 175 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 50 хэргээр буюу 28,5 хувиар өссөн, зөрчлийн хэрэг 715 бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 24 хэргээр буюу 3,2 хувиар буурсан байна. Зөрчил гаргасан 324 иргэнийг шийтгэлийн хуудсаар 39,670,000 төгрөгөөр, бэлэн бусаар 18425 жолоочид 540,171,250 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 249 зөрчлийг илрүүлж, 249  жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 99,600,000 төгрөгөөр торгож, 171 иргэнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан.

2022 оны гэмт хэргийн илрүүлэлт 69,7 хувьтай байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад 5,8 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас 1 тэрбум 239 сая 100 мянган төгрөгийн хохирол учирснаас 1 тэрбум 75 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж хохирол нөхөн төлүүлэлт 86,8 хувьтай байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад 5,4 хувиар өссөн байна.

Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах сангийн ашиглалт, бүрдүүлэлтийг сайжруулах, зарлагдсан хүн, мал, эд зүйлийг олж тогтоох зорилгоор оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 7, оргодол 18, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 50, мал амьтан 28, эд зүйл 30, тээврийн хэрэгсэл 7, хэн болох нь тогтоогдохгүй цогцос 1-ийг тус тус  олж тогтоон эрэн сурвалжлалтын ажлын гүйцэтгэл 89,3 хувьтай байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тавдугаар хэсгийн 5.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2022 онд хийх ажлын төлөвлөгөөг холбогдох байгууллагуудтай хамтран баталж, Заамар сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудаар 142 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгүүлэн энэ оны 10 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.           

Энэхүү ажил арга хэмжээ нь бусад аймгуудад жишиг болохуйц, үр дүнтэй ажил болсон төдийгүй 21 аймгийн нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт цахимаар мэдээлэл өгч, туршлага солилцон ажилласан. 

 

 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Алба, газар, хэлтсээс  зохион байгуулсан аян, нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 3 төрлийн видео шторк, подкаст ярилцлага 2, хулдаасан хэвлэл 36 ширхгийг хэвлүүлэн гудамж талбай олон нийтийн газарт байршуулсан. “Архины хор уршиг”, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Эрүүгийн тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх”, “Архи-тамхины хор нөлөө” зэрэг сэдвүүдээр сургалтыг 445 иргэнд зохион байгуулсан. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Туул голын эрэг  орчмоор Онцгой байдлын албаны аврах ангитай хамтарсан эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулж,  аялж зугаалж байсан 2600 иргэнд 3 төрлийн санамж сэрэмжлүүлгийг тараан ажилласан.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгуулахаар байгууллага аж ахуйн нэгжүүдэд 58 мэдэгдэл хүргүүлэн, 46 мэдэгдлийн хариуг авч, 17 мэдэгдлийн хариуг газар дээр нь шалгаж ажилласан.

 

-Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу тус хэлтсээс аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй  ажилласан  4 алба хаагч 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авч, Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж уул” сувилалд 4 алба хаагч гэр бүлийн хамт амарч сувилуулсан байна.

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.2 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаалаар баталсан “Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгийн багц”-ийн үзлэгт 55 алба хаагч буюу нийт бүрэлдэхүүний 90,1  хувийг хамруулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга Төв аймагт ажиллах үеэр цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч П.Батцэнгэлд иж бүрэн 5 ханатай гэр өгсөн нь залуу гэр бүлийг дэмжсэн үйл явдал болсон.

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

Лүн, Цээл, Баянхангай, Угтаалцайдам сумдын Иргэдийн хурал, Засаг даргаас алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлээр иж бүрэн компьютер, албаны автомашин, бэлэн бус торгуулийн машин, хэвлэгч, согтуурал хэмжигч зэрэг багаж хэрэгслийг, мөн албаны автомашин, кобаны урсгал завсарт нийт 17,950,000  төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн ажилласан.

Лүн сумын замын цагдаагийн хяналтын постны алба хаагчид дотоод нөөц бололцоогоороо албаны тээврийн хэрэгсэл байрлуулах 8х6 хэмжээтэй авто гаржийг барьж ашиглалтад оруулсан.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102