/ Бидний тухай / Тасаг, албад / Замын цагдаагийн тасаг / ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

Төв аймгийн Цагдаагийн газрын Автын алба нь Төв, Сэлэнгэ аймгийг нэгтгэхэд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид Цэргийн ба НАХЯ-ны сайдын 1956 оны долдугаар сарын 28-ны өдрийн 391 тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх ангийн автын байцаагч ахлах дэслэгч Ж.Лхагвааг автын байцаагчаар томилсон байна. Энэ үеэс Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид автын алба, одоогийн Замын цагдаагийн тасгийн суурь тавигджээ.

             Автын байцаагчаар 1960-аад оноос тус аймагт олон сум, нэгдэл, сангийн аж ахуй байгуулагдаж, тариа хураалтын ажилд автомашинуудыг бэлтгэх, ажлын явцын тухай тухай танилцуулах мэдээ авах шаардлага тулгарч Жаргалантын сангийн аж ахуйд хошууч Жамц, Борнуурын сангийн аж ахуйд дэслэгч Намсрайжав, аймгийн төвд хошууч Д.Равжир, Төмөрбаатар нар томилогдон ажиллаж байсан бол 1963 оны 12 сараас Ц.Шагдар, Л.Аюурзана, Л.Бадарч нар томилогдон сум, сангийн аж ахуй хариуцсан байцаагчаар ажилласан байна.

             Улмаар 1992 оны 12 сард Цагдаагийн ерөнхий газраас тус аймгийн зам тээврийн гэмт хэргийн нөхцөл байдал, ажлын ачааллыг харгалзан Цагдаагийн газарт Замын цагдаагийн тасаг байгуулж, анхны даргаар хошууч С.Санжааг томилон дэд хурандаа цолоор шагнажээ.

             Энэ үеэс эхлэн Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон Эрдэнэ, Эрдэнэсант, Баянчандмань, Лүн суманд замын цагдаагийн хэсгүүд байгуулагдаж эдгээр сумдад 1 байцаагч, 3 цагдаа зохицуулагчтай  байнгын пост ажиллаж эхэлсэн байна.

             Замын цагдаагийн тасаг байгуулагдсанаас хойш тасгийн даргаар 1992-1996 онд дэд хурандаа С.Санжаа, 1996-2001 онд хошууч Б.Далхсүрэн, 2001-2002 онд дэд хурандаа Д.Нямдорж, 2002-2004 онд ахмад Д.Дангаасүрэн, 2004-2005 онд дэд хурандаа Р.Батхүү, 2006-2009 онд дэд хурандаа Ц.Ганбаатар, 2009 оны 09 сарын 23-ны өдрөөс цагдаагийн ахлах дэслэгч А.Зандан нар ажилласан бөгөөд 2015 оны 11 сарын 11-ний өдрөөс цагдаагийн дэд хурандаа Б.Батбаяр томилогдон ажиллаж байна.

 Замын цагдаагийн тасаг нь 2014 оны 05 сараас шинэ бүтэц зохион байгуулалтаар Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг болж тасгийн дарга 1, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан ахлах зохицуулагч 1, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч 2, цагдаа зохицуулагч 8 орон тоотойгоор ажилласан байна. 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТҮҮХЭНД

ТОХИОСОН ТЭМДЭГЛЭЛТ ҮЙЛ ЯВДЛУУД

                 -1956 он Төв аймагт Автын алба байгуулагдаж анхны байцаагчаар ахлах дэслэгч Ж.Лхагва томилогдон ажиллаж байсан.

            -1992 онд Замын цагдаагийн алба, тасаг болж өргөжив.

            -1995 он Лүн, Баянчандмань сумдад 1 офицер, 3 цагдаатай анхны Замын цагдаагийн хэсэг байгуулагдав.

            -1996-1997 он Агуйт-Баяндаваа-Эрдэнэ чиглэлийн хатуу хучилттай зам ашиглалтанд оров.

            -1997 он Хөдөө орон нутагт анхны постууд баригдав. /Баянчандмань, Лүн, Эрдэнэ сумдад/

            -1998 он Бэлтгэл дэд хурандаа А.Чумхаан “Зууны манлай” автын байцаагчаар шалгарав.

            -1999 он Баянхангай, Эрдэнэсант, Баян сумдад Замын цагдаагийн хэсэг нэмж байгуулав.

            -2001 он Замын цагдаагийн тасаг шинэ байранд оров.

            -2001 он Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч С.Ганболд онц ноцтой хэргийг үйлдэж оргосон этгээдүүдийг баривчилж “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнагдав.

            -2010 он 6 сарын 25-ны өдөр Зуунмод суманд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт төвийн бүсийн аймгуудын зөвлөлгөөн зохион байгуулав.

            -2010 он Замын цагдаагийн тасаг улсын хэмжээнд ажлаараа тэргүүлж 1-р байр эзлэв.

            2011 он Лүн, Баянчандмань сумдад замын цагдаагийн хяналтын жишиг пост баригдаж ашиглалтанд оров.

            2012 он Сэргэлэн, Баянцагаан, Баян-Өнжүүл сумдын нутаг дэвсгэр дээр “Улаанбаатар-Мандалговь” чиглэлийн 100км хатуу хучилттай авто зам тавигдав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102