/ / ХЭРЭГ БҮРТГЭХ МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

ХЭРЭГ БҮРТГЭХ МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ

          

      1950-аад оны эхээр хөдөө, орон нутагт гэмт хэргийн гаралт нэмэгдэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд нэлээд бэрхшээл учрах болжээ.

             Үүнтэй холбогдуулан 1950-онд тус аймгийн Цагдан сэргийлэх ангид орон тооны мөрдөн байцаагч томилсноор Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны суурь тавигджээ. Тус Цагдан сэргийлэх ангид 1950-1960 онд мөрдөн байцаагчаар Цэгмид, ахлах мөрдөн байцаагчаар Л.Янсанжав, мөрдөн байцаагчаар дэслэгч Б.Дэмчиг нарын хүмүүс ажиллаж, хүнд ноцтой хэргүүдэд мөрдөн байцаалт, хөнгөвтөр хэргүүдэд хэрэг бүртгэгч, хэсгийн төлөөлөгч, гүйцэтгэх ажилтан нар хэрэг бүртгэлт явуулж байв.

             1984 онд Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийг байгуулан анхны даргаар ОХУ-ын ДЯЯ-ны дээд сургууль төгссөн Ч.Чулуунбат томилогдож, ахлах мөрдөн байцаагчаар Д.Чүлтэм, мөрдөн байцаагчаар цагдаагийн ахмад Ч.Содномцог, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Баттулга, С.Буянбат, С.Чулуунбат, С.Раднаасэд, Н.Шаравдорж, П.Насантогтох нар ажиллаж эхэлсэн.

            Мөрдөн байцаах тасгийн даргаар 1986-1988 онд цагдаагийн хурандаа Н.Дугарсүрэн, 1988-1990 онд цагдаагийн дэд хурандаа Ц.Цэндсүрэн, 1990-1993 онд цагдаагийн дэд хурандаа С.Чулуунбат, 1993-1997 онд цагдаагийн хошууч Ж.Баттулга, 1997-1999 онд цагдаагийн дэд хурандаа Г.Өлзийхутаг, 1999 онд цагдаагийн хошууч С.Болд, 1999-2001 онд цагдаагийн дэд хурандаа Ж.Наран, 2001-2002 онд цагдаагийн дэд хурандаа Б.Ганболд, 2002-2004 онд цагдаагийн дэд хурандаа Х.Ганболд, 2004-2006 онд цагдаагийн дэд хурандаа Ч.Булган, 2006-2009 онд цагдаагийн хошууч Ц.Энхбаяр, 2009 оны 09 сараас 11 сарын хооронд Б.Цогтбаяр нар ажилласан ба 2009 оны 11 сараас одоог хүртэл цагдаагийн хошууч Ю.Чулуунбаатар томилогдон ажиллаж байна.

 Тус Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ш.Энхбат Монгол улсын гавъяат хуульчаар мөн цагдаагийн дэд хурандаа С.Баатаржав Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар,  цагдаагийн дэд хурандаа Н.Дугарсүрэн, Ж.Наран, Д.Болдбаатар, Д.Дорж нар цагдаагийн хурандаа цолоор шагнагдаж цагдаагийн газар, хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.

             Монгол төрийн цагдаа бахархал болсон хүндтэй ахмад буурлуудынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн цагдаагийн хошууч Ц.Энхбаяр “Цагдаагийн гавъяа”, Хууль зүйн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр, цагдаагийн ахмад Ю.Чулуунбаатар Б.Ганбаатар, Ш.Цэнд-Аюуш, Д.Жанчивдорж, цагдаагийн ахлах дэслэгч Д.Сандагбалиря нар “Цагдаагийн гавъяа” тэмдгээр, Цагдаагийн ерөнхий газрын ажил мэргэжлийн аварга, Цагдаагийн ерөнхий газрын хамгийн шуурхай мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газрын аварга мөрдөн байцаагч, “Шилдэг мөрдөн байцаагч”-аар цагдаагийн ахлах дэслэгч Д.Жанчивдорж, ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн М.Батбаатар, цагдаагийн ахмад Л.Төгс-Ухаан, цагдаагийн ахмад А.Зандан, цагдаагийн ахлах дэслэгч М.Амартүвшин нар Улсын Мөрдөн байцаах газрын хэмжээнд шилдэг 10 мөрдөн байцаагчийн нэгээр шалгарсан байна.

             Аймгийн хэмжээнд 2000 оноос эхлэн эрүүгийн нөхцөл байдал хүндэрч гэмт хэргийн гаралт жил ирэх тусам ихсэж байгаатай холбогдуулан Цагдаагийн газрын бүтцэд шинээр 2005 онд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг байгуулж, ахлах мөрдөн байцаагч 1, мөрдөн байцаагч 4 орон тоотойгоор, мөн 2007 онд Заамар сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн бүтцэд мөрдөн байцаах тасгийг шинээр байгуулан тасгийн дарга 1, ахлах мөрдөн байцаагч 1, мөрдөн байцаагч 3 орон тоог нэмэгдүүлж анхны тасгийн даргаар цагдаагийн ахмад Б.Цогтбаяр, 2007-2009 онд, цагдаагийн ахмад М.Лхагвасүх, 2010-2011 онд, цагдаагийн дэд хурандаа Ж.Батбаяр 2011 оны 11 сараас 2012 оны 06 сар хүртэл, цагдаагийн дэд хурандаа С.Саранбаатар 2012 оны 06 сараас 12 сар хүртэл, цагдаагийн хошууч Л.Ганшагай 2013 оны 03 сараас хүртэл ажилласан байна.

             Мөрдөн байцаах тасаг нь 2014 оны 05  сараас шинэ бүтэц зохион байгуулалтаар Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт харъяалагдаж ахлах мөрдөн байцаагч /орлогч/ 1, ахлах мөрдөн байцаагч 1, мөрдөн байцаагч 5, дуудлагын цагдаа 1 орон тоотойгоор ажиллажээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102