/ / “Сэрэмжилье-нэгдье”, “Хуулиа мөрдье-21” нэгдсэн арга хэмжээний хүрээнд

“Сэрэмжилье-нэгдье”, “Хуулиа мөрдье-21” нэгдсэн арга хэмжээний хүрээнд

“Сэрэмжилье-нэгдье”, “Хуулиа мөрдье-21” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Аргалант сумаас зохион байгуулсан “Гэрэлт амьдралын төлөө” сургалт, уулзалт, хэлэлцүүлэгт Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ганзориг, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Нарантуяа, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Доржсүрэн, сэтгэл зүйч Г.Цэрмаа нар Цагдаагийн газрын 2017 оны үйл ажиллагааны үр дүн, тулгамдсан асуудал, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мөн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх, 
“Сэрэмжилье-нэгдье”, “Хуулиа мөрдье-21” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаарх мэдээлэл, шинэчилэн батлагдан мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тухай ойлголт, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог хэрхэн идэвхжүүлэх, Хүүхдийн хүмүүжил төлөвшилд Эцэг, эх, асран хамгаалагч нарын оролцоо анхаарах асуудал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчилан, харилцан ярилцаж сургалт, арга хэмжээнд оролцсон 68 иргэдээс Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагч нарын ажлын харилцаа хандлагын талаар санал асуулга, иргэдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн тусгай ангийн хулгайлах, Архины хор уршиг, Дээрмийн гэмт хэргийн хариуцлагын талаарх гарын авлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, 5 төрлийн видео шторкийг тараан өгч тараан өгч сумын иргэд“Сэрэмжилье нэгдье”, “Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээнд нэгдэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102