/ Мэдээлэл / Цаг үе үйл явдал / Хил залгаа аймаг, дүүргийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын уулзалт зохион байгууллаа.

Хил залгаа аймаг, дүүргийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын уулзалт зохион байгууллаа.

Төв аймаг дахь цагдаагийн газраас санаачлан Мөрдөн байцаах газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгуудын цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид, хэсгийн төлөөлөгч нарын уулзалт зөвлөгөөн, “Мал хулгайлах хэргийн чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах, үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэх, мэдээ, мэдээлэл шуурхай солилцох, цаашид хамтран хийх ажил, зохион байгуулах арга хэмжээ” чиглэлээр танилцуулга мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага явуулан 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баян суманд уулзалт зохион байгууллаа.

Алба хаагчдын мэдээлэлд хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн газар үлдсэн ул мөр, онцлох шинж тэмдэг, үйлдэгдсэн гэмт хэргийн цаг хугацаа, бусад орон нутагт үйлдэгдсэн гэмт хэргүүдтэй давхардаж байгаа эсэх, тухайн хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай сэжигтэй этгээдүүдийн мэдээлэл зэрэг хэргийг илүүлэхэд шаардлагатай ач холбогдол бүхий мэдээ, мэдээллүүдийг сонсож харилцан санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102