/ / ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

2016.11.08

             Тус Цагдаагийн газар нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг ханган, Цагдаагийн газрын хүний нөөцийн төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх, алба хаагчийг судлах, томилох, чөлөөлөх, цол олгох, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, тэтгэвэр тэтгэмж олгох, алба хаагчдын хувийн хэргийн баяжилт бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг хангах, хүний нөөцийн цахим санд алба хаагчдын мэдээллийг оруулах зэргээр хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх хууль, журам, зааврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

             Хүний нөөцийн нөхөн хангалтаа Цагдаагийн сургууль төгссөн сонсогчид болон бусад их, дээд сургууль төгссөн иргэдийг журмын дагуу судлан, мэргэшлийн шалгалтад хамруулан тэнцсэн иргэдийг цагдаагийн мэргэжлийн сургалтын төвд сургалтанд хамруулан сул орон тоонд томилон ажиллуулж байна.

            Сул орон тооны жагсаалтыг www.tuv.police.gov.mn цахим хаягаар тогтмол шинэчилж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 279, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 475 тушаалаар офицер 107, ахлагч 93, энгийн 3, бүгд 203 орон тоотой батлагдсан , 2016 оны б/175, 2016 оны 437 дугаар тушаалаар офицер 114, ахлагч 91, энгийн 3,  бүгд 208 орон тоотой батлагдсан. Одоогийн байдлаар Офицер 1 / Сэтгэл зүйч, / Ахлагч 5 /эргүүлийн цагдаа , Угтаалцайдам сум дахь цагдаа, Баян-өнжүүл сум дахь цагдаа, цагдаа жолооч, харуулын цагдаа тус бүр 1/ дутуу,  нөхөн хангалт 97  хувьтай байна.

 Офицер 1

  1. Сэтгэл зүйч -1

Ахлагч 5

  1. Эргүүлийн цагдаа-1
  2. Угтаалцайдам сум дахь цагдаа-1
  3. Баян-өнжүүл сум дахь цагдаа-1
  4. Цагдаа жолооч-1
  5. Харуулын цагдаа-1

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102