/ / товч тайлан

товч тайлан

2015 оноос одоог хүртэл хийсэн ажлын товч тайлан:

 Төв аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ажлын алба  Цагдаагийн  байгууллагын дүрэмд заасан журмыг үндэслэн  цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийн  гишүүдийг сонгон шалгаруулах  зар мэдээллийн Аймгийн  вейфсайт болон Төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нээлттэй зарлаж Иргэний зөвлөлөө байгуулсан. 

  • Иргэний зөвлөл  цагдаагийн байгууллагын  үнэт зүйлс үйл ажиллагааг  иргэдэд түгээн дэлгэрүүлэх, гэмт хэрэг , зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журам хамгаалаха иргэдийн эв санааны нэгдэл , хамтын  ажиллагааг хөхиүлэн дэмжих , орон нутагт цагдаагийн байгууллагыг  хөгжүүлэх  асуудлаар шийдвэр гаргахад туслах
  • Орон нутгийн түвшинд  гэмт хэрэг , зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журам хамгаалах талаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, тодорхой асуудлаар  иргэдэд мэдээлэл өгөх танилцуулах , байр суурийг  тодруулах хамтын шийдэлд хүргэх   
  • Орон нутгийн удирдлага  албан тушаалтнуудын үйл ажиллагаанд цагдаагийн  байгууллагыг  нээлттэй болгох
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журам хамгаалах, Цагдаа олон нийтийн ажилтнуудын амьдрах орчноо сайжруулах ажлыг зохион байгуулахад туслах
  • Цагдаа олон нийтийн ажилтны боловсролыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах   зорилготой юм.

2015 оны 3р сарын 13 нд .Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.4 дэх заалтад   заасан эрхийн хүрээнд:

а/Цагдаагийн алба хаагч ажилтны гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, сахилга, ёс зүйн зөрчил хариуцлага тооцох нэгдсэн цугларалтанд оролцсон

б/Аймгийн Цагдаагийн  байгууллагаас ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч Цагдаа олон нийтийн ажилтны талаарх холбогдох асуудлаар  Засаг даргын удирдлагын зөвлөлд танилцуулж  44 хүн ажиллуулах зардлын дүнгээр  саналаа хүргүүлсэн

в /Зөвлөл Засаг даргын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх сургалтанд бүрэн бүрэлдэхүүнээр хамрагдаж  сургалтын үеэр зохион байгуулагдсан  АХА тэмцээнд оролцлоо

г/Гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх аймгийн комисстой хамтарсан ажлын нэгдсэн  сургалтанд оролцож  Сумдын хэсгийн төлөөлөгч  Хууль эрх зүйн ажилтнуудтай хамтарсан арга хэмжээнд  хамрагдсан

д/Баяндэлгэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Архуст  сумдын Цагдаагийн ажилтнуудын ажлын байрны онцлог нийгмийн ахуй хангамж  ажиллах нөхцлийн асуудлаар ажил төрлийн шугамаар  Цагдаагийн  газрын удирдлагад танилцуулсан тодорхой  хариу гараагүй болно.

Иргэний зөвлөлд  иргэд  санал, хүсэлтээ дараах байдлаар хүлээн авч  байхаар   тохирсон.

1.”Төв аймгийн ИТХурлын дэргэдэх  Иргэний  Зөвлөлд ” гэж хаягласан захидлаар

2. Иргэний Зөвлөлийн  Иргэний Танхимын 70271111, 70273570 утсаар болон  факсаар

3. Иргэний Зөвлөл   http://11-11.to.gov.mn/ электрон шуудангаар болон биечлэн ирж саналаа  хүлээн авч 2015 оны 04 сарын 25 наас эхлэн Зуунмод сумын Цагдаа олон нийтийн төв дээр байнгын  ээлжээр ажиллаж эхлэсэн.

 Ажиллах явцдаа гарсан  асуудлаар ИТХурал Цагдаагийн удирдах ажилтанд мэдэгдэхийн зэрэгцээ Аймгийн Цагдаагийн газрын Дэд хурандаа Энхчулуун Иргэний зөвлөлтэй ажил үүргийн холбоотой  ажиллаж байна.

 Аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 

  • Олон нийтийн цагдаагийн тоог тогооох
  •  Олон нийтийн цагдаагийн  хувцас хангамжийн зардлын тооцоог  Иргэний зөвлөлөөр хэлэлцэж  Аймгийн ЗД удирлагын зөвлөлд танилцуулж ИТхуралд уламжилсан.

Иргэний  зөвлөлийн гишүүд сард  хүн тутам 4 хоног  байнгын жижүүрлэж   тухайн үед болсон  арга хэмжээ  мэдээ мэдээллээр ханган ажиллаж рапортын дэвтэрт тэмдэглэл хөтөлж ирсэн.

 Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны талаар ИТХурал, түүний нарийн бичгийн дарга нарт танилцуулга, заавар зөвлөмжөөр ханган ажиллаж байна.

 Иргэний зөвлөлийн гишүүд:

  • Хүүхэд гэр бүлийн  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх
  • Мал хулгайлах гэмт хэрэг түүнээс хамгаалах асуудал
  •  Цагдаагийн байгууллагын мэдээлэл технологийн шинэчлэлийн ажил  2015 оны 9 сард цагдаагийн байгууллагын мэргэжлийн албадтай хамтарч ажилласан.

Аймгийн Цагдаагийн газарт  сэжигтнээр байцаагдаж байгаа 39 иргэнээс санал асуулга авч  тэдний тулгамдаж байгаа  асуудлыг ИТхуралд  танилцуулсан. Аймгийн  цагдаагийн ажилтны ёс зүйн сургалтанд  хамрагдсан.

            Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран 2015 оны 9 сард Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Баянцогт, Аргалант, Баянханга,й  Алтанбулаг, Зуунмод сумдад ажилласан.

            Аймгийн төв Зуунмод хотын хот хоорондын тээвэр, такси үйлчилгээ зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх асуудлаар Замын цагдаагийн тасаг  Авто тээврийн үйлчилгээний төв,  Даатгуулагчдын холбоотой хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг 2 удаа явуулж, замын цэвэрлэгээ халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авхуулсан,

 2015 оны  10 сарын 28 ны өдөр гарсан  Төв аймгийн  Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн сумдын зарим иргэдийг Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр залилан мэхлэх ажиллагааг  явагдсныг Цагдаагийн байгууллагад Иргэний зөвлөлөөс санаачлан мэдэгдэж таслан зогсоох арга хэмжээ авхуулж, хохирогчдод зөвлөгөө өгсөн.

            Өршөөлийн хуулиар Суллагдсан /8 иргэний хүлээн авч Аймгийн цагдаагийн газрын  ажилтнууд Зуунмод сумын ИТХурал ЗДТгазартай хамтран зөвлөгөө мэдээллээр хангах тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж ажилласан

2015 онд Цагдаагийн газар Сумдын засаг дарга хэсгийн төлөөлөгч нар гурвалсан гэрээний биелэлтийг дүгнэсэн дүн 2016 оны гэрээ байгуулах арга хэмээнд оролцсон.

            Гэрээний биелэлтийг дүгнэхэд 26 сумаас 25 үзүүлэлтээр  дүгнэхэд бүрэн хэрэгжсэн 9, хэрэгжсэн 13, дутуу биелэлттэй 5 сум байна. Нийт гэрээний биелэлтийн хувь 72,6% болсон.

 Батсүмбэр  Угтаал Заамар  Баянчанмань   хангалттай сайн ажилласан  Баянндэлгэр   Баянхангай, Сэргэлэн, хангалттай Алтанбулаг, Өндөрширээт, Цээл, Баянцогт  сумд хангалтгүй дүгнэгдсэн.

Аймгийн  Цагдаагийн ажилтны хүрээнд тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлууд:

-Гэрээ дүгнэхэд  Орон нутагт ажиллаж байгаа  хэсгийн төлөөлөгчдийн 16 нь өөрийн хэрэгцээт машинтай

-2016 онд 2 сумын цагдаагийн кабон засварлах шаардлагатай

-Цагдаагийн дотоод хэрэгцээний бичиг хэргийн материал дутагдалтай

-Сар бүр шаардлагатай  шатахууны хэрэгцээ хангалтгүй / 70 л/

-Гэрээг сум орон нутгийн онцлогт тохируулан хийдэггүй хавтгайруулдаг 

-Гэрээг нэг бүрчлэн дүгнэдэггүй гэрээг биелүүлэхэд хариуцлагагүй хандсан сумын засаг дарга нартай хариуцлага тооцдоггүй

-Засаг даргын нэрэмжит үзлэгийн үндсэн үзүүлэлтэнд оруулж дүгнэж байх

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажилтай нягт уялдуулах 

-Цагдаагийн тухай хуулиар зохицуулах асуудлыг гурвалсан гэрээнд тусгаж байгаа тухай ойлголтыг нэг мөр болгох

-Цагдаагийн ажилтнууд

  •  Ажлаа мэддэггүй
  •  Ажлаа хийдэггүй 
  •  Иргэдтэй зүй бус харьцдаг
  •  Ёс суртахууны дутагдалтай  гэсэн дүгнэлтийг ЗДНэрэмжимт үзлэгийн ажлаар явсан хүмүүст санал хүсэлтэнд тусгасныг ЗДУ зөвлөл дээр ярилцсан.

2016 оны  2 сард Аймгийн Цагдаагийн газрын  Хохирогч гэрчийн эрхийг хамгаалах өрөөний нээлтийн арга хэмжээнд иргэний зөвлөлийн 6 гишүүн оролцож, Цагдаагийн байгууллага, мөрдөн байцаагчид болон хууль эрх зүйн ажилтнуудын  хууль сахиулах ажилд хэрхэн оролцож байгаа, тулгамдаж байгаа асуудлаар Цагдаагийн ерөнхий газар,  УБ хотын цагдаагийн газар, Аймгийн Засаг дарга Д Баярбат, Аймгийн прокурор,  Аймаг дахь Хүний эрхийн асуудлаар суурин төлөөгч нартай санал бодлоо солилцсон бөгөөд Төв орон нутгийн Молор аймгийн телевиз, Зууны мэдээ сонинд мэдээ явуулсан.

Хүчирхийллийн эсрэг асуудлаар Монгол улсын Хүчирхийллийн эсрэг судалгааны баг 2016 оны 3р сарын 13-14 ны өдрүүдэд Төв аймагт ажиллаж, Иргэний хамгаалах байрны ашиглалт, иргэний эрхийн зөрчил хүчирхийлэлд өртсөн иргэдийн эрхийг хангах асуудлаар  Эрүүл мэндийн газар, Хүүэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Зуунмод сумын ЕБ сургуулийн нийгмийн ажилтнуудтай уулзалт хийж, судалгаа авахад хамтран ажилласан.

 Төв аймгийн шүүхийн газраас явуулсан

  •  Төрийн байгууллагын ажил үйлчилгээний ил тод байдал
  •  Захиргааны эрх зүйн зөрчил түүний шийдвэрлэж байгаа асуудлууд
  •  Мэдээллийн ил тод байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт
  •  Төрийн захиргааны ажилтнуудын ес зүйн хэм хэмжээний асуудлаар 150 гаруй хүнээс судалгаа авсан.

2016 оны 3 сард явагдсан Аймгийн цагдаагийн  газрын ажилтнуудын сургалтанд Аймгийн иргэний зөвлөлийн 4 гишүүн оролцож сургалтанд хамрагдлаа.

            Төв аймагт цагдаагийэн байгууллага үүсч хөгжсөний 95 ойн арга хэмжээнний хүрээнд  Нээлттэй хаалганы өдрийг хамтран тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсон.

Аймгийн хэмжээнд НӨАТ татварын хуулийн хэрэгжилтийн явцад үүсч байгаа хүндрэл хэрэгжилтийн асуудлаар иргэдээс гарч байгаа санал хүсэлтийг Аймгийн Засаг дарга,  Татварын хэлтэст уламжилсан боловч иргэдэд зориулсан заавар зөвлөмж, аргачлалаар дутагдаж, НӨАТын хуулийг сугалаа гэж хөөрөгдөж байгаа болон зарим үйлчилгээний цэгүүд талон огт өгдөггүй, бараа ажил үйлчилгээндээ 10 хувийн нэмэлт хийж үйлчилж байгаад шалгалт хяналт хийхгүй байгааг уламжилж байна.

Төв аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд батлагдсан удирдамжийн дагуу  2016 оны 06 дугаар сарын 06-08-ны хооронд Эрдэнэ суманд ажилласан бөгөөд хийсэн ажлынхаа талаар дүгнэлт, саналаа сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж өгч, товч тайланг ИТХ-д хүргүүлсэн болно.

Зуунмод сумын Авто замын хөдөлгөөний хяналт, ажил үйлчилгээний чанар түвшинг тодорхойлсон санал асуулгын нэгдсэн дүнгийн талаар Замын Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Батбаярт танилцуулсанаар, тэрээр уг асуудлын талаар бие бүрэлдэхүүнээрээ хэлэлцээд, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар Иргэний зөвлөлд тайлагнасан.Үүнд:
1.Цагдаагийн алба хаагчдын харилцааны соёл,мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар Цагдаагийн сэтгэл зүйчтэй хамтарсан уулзалт, сургалтыг улиралд 1 удаа зохион байгуулах
2.Замын гэрэл дохио, гэрэлтүүлгийг оновчтой зөв байршуулах талаар холбогдох байгууллага, ААН-тэй хамтарч ажиллах
3.Зам тээврийн осол,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага,тараах материалыг иргэд болон тээврийн хэрэгслийн жолооч нарт тараах
4.Долоо хоног бүрийн Даваа,Баасан гараг бүрт "Инээмсэглэлтэй-Замын цагдаа" сургалтыг зохион байгуулж, хэвшүүлэх
5.Төв аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх талаар нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хөдөлгөөнт эргүүлийн автомашиныг тогтмол явуулж, хяналт шалгалтыг сайжруулах ажлууд зохион байгуулагдан явагдаж байна.
Мөн Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Төв аймаг дахь ЦГ-ын Замын цагдаа", "Баянчандмань-Замын цагдаа","Лүн- Замын цагдаа гэсэн нэртэй FACEBOOK хуудас нээж иргэдийн санал хүсэлтийг сонсох, шинэчлэн гарсан Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,бусад шинэчлэгдсэн журам,дүрмийг иргэдэд хүргэх зорилгоор нээлттэй явуулахаар болсон.

 Цаашид анхаарах асуудлууд:

1.Сумдад ажиллаж байгаа цагдаагийн ажилтны ажлын байрны халаалт, түүнээс үүсэн гарч байгаа зардлыг хэрхэн шийдвэрлэхэд санал оруулах хэрэгтэй байна

2.Хууль дээдлэх ёс, шударга ёс, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журам хамгаалах, хамтын удирдлагын зарчмыг баримтлан иргэдээс гарсан  саналыг шийдвэр гаргагчдад шуурхай хүргэж мэдээллээр хангуулах

3.Хөдөө орон нутагт цагдаа олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ялангуяа  малын болон байгалийн эсрэг гэмт хэрэг зөрчлийг бууруулахад олон нийтийн хамтын оролцоог бий болгоход хамтран ажиллах

4.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  Иргэний зөвлөлөөс гаргасан саналыг  ИТХурлын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж  шийдвэр гаргуулж хяналт таьж ажиллах

5.Хөдөө орон нутагт ажиллаж байгаа  хэсгийн төлөөлөгч цагдаагийн ажилтнуудын ахуй нөхцлийн талаар сумын удирдлагад хамтарсан санал хүргүүлж дэмжлэг үзүүлэх

6. Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг ажиллуулах асуудлыг яаравлан шийдвэрлэж  төсөв хөрөнгийн асуудлыг  ИТхуралд оруулах

7. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, түүний онцлогийг иргэдэд сурталчлах ялангуяа Зам тээврийн ослийн асуудлаар Иргэний зөвлөлөөс санаачлан  олон талт уулзалт хамтарсан арга хэмжээний асуудлыг УБ  түүний дүүргүүд, Хэнтий, Дундговь, Булган,  Өвөрхангай аймгуудын удирдлагуудтай хамтарч  шийдвэр гаргах ажлыг 2016 оны 3 улиралд зохион байгуулах

8. Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд иргэд, төрийн бус байгууллагын түншлэл, итгэлцлийг сайжруулах, гадаад орны ижил төрлийн байгууллагатай хамтын ажиллагаа тогтоож, туршлага судалж, хэрэгжүүлэх арга хэмжээг бүс нутгийн хэмжээнд судлах

 9. Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, эрүүл мэнд, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр  Иргэний зөвлөлөөс тусгайлан  мониторинг явуулж  санал, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх зэрэг ажлуудыг хийх зорилттой байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102