“Хэргийн газрын үзлэг явуулах арга тактик” цогцолбор тэмцээн
Монгол улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95-н жилийн ой, Мөрдөн байцаах газрын түүхт 70-н жилийн ойн ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын харьяа гэмт хэрэгтэй тэмцэх албанаас “Хэргийн газрын үзлэг явуулах арга тактик” цогцолбор тэмцээнд тус цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Авир амжилттай оролцлоо.
Тэмцээнд төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 78 мөрдөн байцаагч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Дорнод аймаг дахь цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч М.Батмөнх, хоёрдугаар байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Авир, гуравдугаар байранд Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат, тусгай байранд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямсүрэн нар шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, цалингийн хувиар шагнагдлаа.