/ Мэдээлэл / Спорт мэдээ / “Монгол цагдаа-95” тэмцээн

“Монгол цагдаа-95” тэмцээн

Цагдаагийн байгууллагын 95 жил, Хүч спорт хорооны  70 жилийн ойн баярыг тохиолдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Монгол цагдаа-95”   17 төрлийн цогцолбор тэмцээнд тус Цагдаагийн газрын алба хаагч нар идэвх гарган оролцож байна. Тухайлбал: “Монгол цагдаа-95” цогцолбор тэмцээний хүрээнд зохион байгуулагдсан сагсан бөмбөг, хүндийн өргөлт, самбо, ширээний теннис, шатарын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож дараах амжилтуудыг гаргасан болно. Сагсан бөмбөгийн эмэгтэй багийн ахлагч бичээч Б.Ганчимэгийн спортын амжилтыг нь үнэлж “Хүч” спорт хорооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан. Хүндийн өргөлтийн төрөлд тус Цагдаагийн газрын хэв журмын цагдаа д/а З.Мөнхмандах, жолооч цагдаа д/а Б.Баянжаргал, бичиг хэргийн эрхлэгч, цагдаа д/а Ю.Эрхэмбаяр нар оролцож  65 кг оролцсон бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Ю.Эрхэмбаяр 5 дугаар байр, Самбо бөхийн төрөлд  тус цагдаагийн газрын 57 кг жинд барилдсан хэв журмын цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Доржсүрэн “Мөнгөн медаль”, 82 кг жинд барилдсан цагдаагийн д/а Ууганшонхор 5 дугаар байрт шалгарсан,  Тенниссын төрөлд мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Галмандах, Саатуулах байрны дарга, эмч цагдаагийн хошууч Д.Үзмээ нар оролцож, хагас шигшээ тоглолтонд шалгарсан,  Шатарын аварга шалгаруулах тэмцээнд Саатуулах байрны дарга, эмч цагдаагийн хошууч Д.Үзмээ, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Батбаатар нар оролцож, цагдаагийн дэд ахлагч Ч.Батбаатар 4 байрт тус тус шалгарсан амжилт үзүүлээд байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102