/ Мэдээлэл / Цаг үе үйл явдал / Сайн үйлсийн аян

Сайн үйлсийн аян

Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчдын санаачлагаар 2016.02.04-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 3-р баг Бугантын 3-15 тоотод оршин суух ганц бие өндөр настан Дэлгэрдулам гуайнд очиж мод түлээг нь хагалж гэрийг нь цэвэрлэн хамт олны зүгээс хүнс, ахуйн хэрэглээний тусламж үзүүлэв. Энэ арга хэмжээнд тус сумын 3-р багт үйл ажиллагаа явуулж байгаа Лутаа эзэнтэй "Тайхар" дэлгүүрийн хамт олон сэтгэлийн дэмжлэг үзүүлсэнд хамт олон өндөр настан Дэлгэрдулам гуайн өмнөөс баярласан, талархсанаа илэрхийлье.

Өнчин доройг асарвал

Үрийн буянаа нэмнэ шүү

Өтгөс буурайг тэтгэвэл

Насны буянаа нэмнэ шүү

         Үгээгүй ядууг тэтгэвэл

         Эдийн буянаа нэмнэ шүү

         Үлэмж мэргэдийг хүндэлвэл

         Эрдмийн буянаа нэмнэ шүү

“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” сайн үйлсийн аянд оролцсон хамт олондоо өндөр настан Дэлгэрдулам гуайн өмнөөс баярласан, талархсанаа илэрхийлье. 

 

Сайн үйлс дэлгэртүгэй. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102