/ Ил тод байдал / Хүний нөөц / Сул орон тоо / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГЧ, АЖИЛД ОРОХ ИРГЭД

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ӨГЧ, АЖИЛД ОРОХ ИРГЭД

Төв аймаг дахь Цагдаагийн газар нь саатуулах байрны их /бага эмч, хэв журмын цагдаа, цагдаа жолоочийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна. Тавигдах ерөнхий шаардлага: 
-Саатуулах байрны их /бага/ эмчээр тусгай дунд болон дээд боловсролтой бага эмч, их эмч мэргэжилтэй, эмчлэх үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй, 30 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй, 
-Хэв журмын цагдаагаар эрх зүйн болон эрх зүйн бус дээд боловсролтой, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэлх насны эрэгтэй, 
-цагдаа жолоочийн орон тоонд 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон. В, С ангилалтай эрэгтэй, иргэдийг сонгон шалгаруулахаар 2016 оны 02 дугаар сарын 23-ныг хүртэл бүртгэж байна. Утас: 94024090, 70273814
 

Хүсэлт гаргасан иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэнэ:

а/цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж, суралцахыг хүссэн хувийн өргөдөл;

б/гурван үеийн түүх /Өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх;  эхийн эцэг, эх;  эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ/;

в/иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

г/Суурь, бүрэн дунд, бакалаврын боловсролын үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

д/сурагчийн хувийн хэрэг;

е/эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт бүхий хуудас; /цээжний зураг, элэгний ВС вирусын болон ДОХ, шээсний, цусны дэлгэрэнгүй шинжилгээний хариу, дотор болон элэг эход харуулсан эмчийн бичиг /

ж/оршин сууж буй баг хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт;

з/ял шийтгэлийн лавлагааны сангаас авсан ял шийтгэлтэй эсэх тухай тодорхойлолт болон  цагдаагийн газар, хэлтэст гэмт хэргийн учир шалгагдаж байсан эсэх талаар авсан лавлагаа; /Цагдаагийн газар нэгдсэн журмаар авах тул иргэдээс авах шаардлагагүй/

и/урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт;

к/төрийн алба хаагчийн анкет /маягт 1, 2/;

л/сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан цээж зураг /4х6  хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь/;

м/эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

н/нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр.

и/ жолооны үнэмлэхний баталгаажуулсан хуулбар.

й/ өргөдлийн маягт бөглөж, баталгаа гаргах /Цагдаагийн газраас олгоно/

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102