/ Ил тод байдал / Хүний нөөц / Дүрэм, журам / Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх журам

Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх журам

900.ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ       

Батлагдсан: 2011-01-28       

Дугаар: 38

900.1. ЗОРИЛГО

Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогыг тодорхойлно.

900. 2. ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ тогтолцоо

Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогыг Цагдаагийн төв байгууллага холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхойлно. Бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг цагдаагийн төв байгууллагын Захиргааны удирдлагын газар зохион байгуулан биелэлтэд хяналт тавьж, хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан нэгж болон төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллага үйл ажиллагаандаа мөрдөж хэрэгжүүлнэ.

900.3.ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

900.3.1.Цагдаагийн    төв байгууллагын дарга нь хүний нөөцтэй холбоотой асуудлаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дах хэсэг болон Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн холбогдох заалтад зааснаас гадна дараах ажлыг зохион байгуулна:

а/цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн хангалт, тэдний хууль ёсны эрх ашиг, нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

б/гадаад, дотоодын цагдаагийн их, дээд сургууль, академи төгсөгч, тусгай албаны цагдаа, офицер алба хаагчийг томилох, албанаас чөлөөлөх, халах;

в/захиалгаар гадаад, дотоодын их, дээд сургууль, академи, коллежид суралцуулах, тэдгээрийг албанаас чөлөөлөх, халах;

г/цагдаагийн төв байгууллагын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийг даргалах; д/аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр нийслэлийн болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн даргыг томилох, чөлөөлөх;
е/алба хаагчдад цол олгох, бууруулах, хураах шийдвэр гаргах; ж/цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах албан тушаалтны хууль тогтоомжид нийцээгүй тушаал шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;

з/алба хаагч, ажиллагсдын ар гэрт тохиолдсон гачигдлыг харгалзан 2 сар хүртэл хугацааны цалингүй чөлөө тушаалаар олгох, тэтгэмж, тусламж олгох асуудлыг шийдвэрлэх;

и/ахлагч орон тоонд ажиллах алба хаагчийг томилох, цол олгох эрхийг төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дарга, захирагч нарт тушаалаар шилжүүлж болно.

900.3.2.    Цагдаагийн төв байгууллагын хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан нэгж нь дараах үүрэг гүйцэтгэнэ:

а/цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн бодлого, хэрэгцээг төлөвлөх, сургаж бэлтгэх, нөхөн хангалтыг зохион байгуулах;

б/хүний нөөцийг судлах, сонгон шалгаруулах, сургах, ажилд томилох, шилжүүлэх, албан тушаал бууруулах, дэвшүүлэх, албанаас халах, чөлөөлөх, тэтгэвэр тогтоох, тэтгэмж, тусламж олгох, цол олгох, бууруулах, шагнах, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, арилгах асуудлыг судалж, дүгнэлт, саналаа цагдаагийн төв байгууллагын даргын зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэх;

в/удирдах албан тушаалд томилогдох алба хаагчийн тухай саналыг цагдаагийн төв байгууллагын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулах;

г/төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд болон тодорхой албан тушаалд томилогдох иргэн, алба хаагчийн талаар хийсэн судалгааг хянан үзэхийн зэрэгцээ судалгаа хийсний үндсэн дээр томилох зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх;

д/дотоод, гадаадын их, дээд сургуульд шаардлагатай мэргэжлээр алба хаагчийг сургах, давтан болон мэргэшүүлэн сургах, алба хаагчийн мэдлэг, мэргэшил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

е/сургалтад хамрагдсан болон хамрагдах алба хаагчдын нэгдсэн судалгаа, бүртгэл хөтөлж, алба хаагчдад албаны болон зайны сургалт явуулах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

ж/цагдаагийн алба хаагчид болон иргэдээс авах мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах;

з/алба хаагчдын бүртгэл судалгаа хийх, хөтлөх, хүний нөөцийн бодлогын хэрэгжилттэй холбоотой шаардлагатай мэдээллээр цагдаагийн төв байгууллагын удирдлагыг хангах, тайлан мэдээг тогтоосон хугацаанд гаргах;

и/алба хаагчийн нөөцийг бүрдүүлэх, нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдыг тухайн албан-тушаалд ажиллахад бэлтгэх чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авч, үр дүнг тооцох;

к/хүний нөөцтэй холбоотой асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, алба хаагчийн: гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, цагдаагийн төв байгууллагын даргад танилцуулах, судлан үзэж шийдвэрлэх, хариу өгөх;

л/алба хаагчтай холбогдох тушаал, шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан цагдаа. дотоодын цэргийн байгууллагад мэдэгдэх;

м/хүний нөөцийн бодлогын асуудалтай холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, дээд байгууллага, албан тушаалтнаас гаргасан эрх зүйн баримт бичгүүд болон цагдаагийн төв байгууллагын даргын тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;

н/офицер алба хаагчдын хувийн хэргийг бүрдүүлэх, хөтлөх, баяжуулах, хадгалах.

900.3.3. Хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан нэгж нь дараах эрх эдэлнэ:

а/цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бүтэц, орон тоо болон зохион байгуулалтын талаар санал бэлтгэж цагдаагийн төв байгууллагын удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх;

б/төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагад хүний нөөцтэй холбогдсон асуудлаар болон сургалтын талаар арга зүйн чиглэл, удирдамж өгөх, биелэлтийг шалган зааварчлах;

в/цагдаагийн албанд ажиллах болон тус байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их, дээд сургууль, академид суралцах алба хаагчтай цагдаагийн төв байгууллага төлөөлөн гэрээ байгуулах, түүний биелэлтийг хангуулж хяналт тавих, гэрээг цуцлах бөгөөд шаардлагатай бусад арга хэмжээ авах;

г/хүний нөөц, сургалт, түүний хөгжил хөдөлгөөнтэй холбогдсон шаардлагатай баримт мэдээллийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас шаардан гаргуулан авах;

д/алба хаагчийг судлах, шилж сонгох, томилох, сургалт зохион байгуулах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох нэгжүүд, төрийн болон төрийн 6ус байгууллагатай харилцах, харилцан мэдээлэл солилцох;

е/алба хаагчийн эрх ашгийг хөндсөн, хууль тогтоомжид нийцээгүй төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх саналыг цагдаагийн төв байгууллагын удирдлагад танилцуулан шийдвэрлүүлж биелэлтийг хангуулах;

ж/хүний нөөцийн судалгаа, сонгон шалгаруулалтыг хангалтгүй хийсэн болон хүний нөөцийн томилгоо, шагнал, урамшил болон холбогдох бусад асуудлаар хууль тогтоомж зөрчсөн удирдах албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх талаар санал бэлтгэж шийдвэрлүүлэх;

з/цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид албаны үнэмлэх, хувийн дугаар, энгэрийн тэмдэг олгох, хураан авах, дахин олгох ажлыг зохион байгуулах;
и/тоггоосон журмын дагуу нэгжийн тэмдэг хэрэглэх.

900.3.4.Төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын даргын эрх, үүрэг:

а/цагдаагийн төв байгууллагын даргын эрх олгосны дагуу хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан нэгжээс өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр ахлагч болон энгийн орон тоонд ажиллах алба хаагч, ажилтныг томилох;

б/цагдаагийн төв байгууллагын даргын эрх олгосны дагуу энэ зүйлийн “а”-д заасан алба хаагч, ажилтныг албан тушаал бууруулах, дэвшүүлэх, чөлөөлөх, халах;

в/ахлагч орон тоонд ажиллаж байгаа алба хаагч болон суралцаж байгаа сонсогчид зохих журмын дагуу цол олгох, офицер бүрэлдэхүүнд оруулж цол олгуулах санал гаргах;

г/удирдлагадаа ажиллаж байгаа офицер, ахлагч бүрэлдэхүүнийг албанд н= дадлагажуулан сургах, мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах арга хэмжээ авах; д/шагнал, урамшил олгох, олгуулахаар санал тавих;

е/хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан нэгжээс ажилд авахаар болон тодорхой сургалтад хамруулах зорилгоор хийгдэх судалгааг журмын дагуу хийж, холбогдох материалыг хүргүүлэх;

ж/шаардлагатай ажлын байранд иргэд, алба хаагчийг судалж, томилуулах, сэлгэн ажиллуулах саналаа цагдаагийн төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

з/Цагдаагийн төв байгууллагын хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан нэгж, албан тушаалтны шаардсан бичиг баримтыг саадгүй ирүүлэх;

и/туршилтын хугацаа тогтоон томилогдон ажиллаж байгаа алба хаагч, иргэн. ' цагдаагийн албанд ажиллах шаардлага хангаж байгаа эсэх талаар судалгаа, дүгнэлт гаргах;
к/алба хаагчийн ар гэрт тохиолдсон гачигдлыг харгалзан 14 хоног хүртэл цалинтай, 31 хоног хүртэл хугацааны цалингүй чөлөө олгох.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102