/ / “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ”, “ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА”, “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАА

“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ”, “ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА”, “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАА

Цагдаагийн газрын дарга, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 16-нд Хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Нарантуяа, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Хүүхдийн оролцоо, гэр бүл хариуцсан мэргэжилтэн Ц.Төгсбаясгалан нар хамтран Цагдаагийн газрын саатуулах байранд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан үндэслэлээр баривчлагдан хүмүүжиж байгаа 16 хүмүүжигч нарт  Гэр бүлийн үнэ цэнэ, Гэр бүлийн харилцаа, Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх сэдвээр яриа таниулга хийж харилцан ярилцлага, сургалт зохион байгуулав.

            Сургалтанд ар гэртээ агсан тайван гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 9, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 хүмүүжигч сургалтанд оролцож хүмүүжигч нар өөрсөдийн бодол, эргэцүүлэлийн талаар харилцан ярилцаж дараах санаалыг гаргав.

Үүнд: 1. Бид нар мэддэг юм шиг мөртлөө амьдрал дээр гэр бүлийн харилцаан дээр бие биенээ хүндэтгэсэн, халуун дулаанаар харилцдаггүй

2. Хоорондын үл ялих зүйлийн маргаан нь гэр бүлд таагүй уур амьсгал төрүүлэн үл ойлголцол бий болж түүнийгээ хэн хэн нь ойлгож буруу зөвийг тунгаадаггүй томчууд бид нарын гаргаж байгаа үйлдэл хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагавар авчирч байна

3. Гэр бүлийн таагүй уур амьсгал бүрдүүлж байгаа хамгийн гол зүйл бол архидалт

4. Хүмүүжигч нараас зарим нэг Цагдаагийн алба хаагч хүнтэй зөв боловсон харьцдаггүй, дээрэлхсэн, хүний хэлж байгаа үгийг сонсдоггүй, хүмүүсийн дэргэд хүнийг эвгүй байдалд  оруулдаг

4. Эрүүлдээ хэлээгүй үгээ согтуу үедээ хэлдэг нь энэ нь хамгийн гол буруу зүйл болж байгааг ойлгож байна эндээс гараад харилцаан дээрээ анхаарч амьдрал дээрээ дахин ийм алдаа гаргахгүй байх талаар ярилцав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102