ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тендер шалгаруулалтын нэр: Заамар, Баяндэлгэр суманд цагдаагийн кабон барих барилгын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ХА-030-2015
Төв аймгийн Цагдаагийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос
Багц 1 буюу Заамар суманд цагдаагийн кабон барих барилгын ажил ХА-030-2015/01
Багц 2 буюу Баяндэлгэр суманд цагдаагийн кабон барих барилгын ажил ХА-030-2015/02 гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын нийлбэр нь 100 000 000 / Нэг зуун сая / төгрөгөөс дээш байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх / үнийн дүнг мөнгөн дүнгээр ирүүлнэ.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 буюу 2013, 2014 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 буюу 2012, 2013, 2014 он 150 000 000 / Нэг зуун тавин сая/ төгрөгөөс дээш байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.
Тендерийг 2015 оны 03-р сарын 02-ны өдрийн 12.00 цагаас өмнө Төв аймаг. Зуунмод сум. Цагдаагийн газрын байр. Дэмжлэг үзүүлэх тасгийн даргын өрөөнд / 2-р давхар / ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 03-р сарын 02-ны өдрийн 12.30 цагт Төв аймаг. Зуунмод сум. Цагдаагийн газрын байр. Дэмжлэг үзүүлэх тасгийн даргын өрөөнд / 2 давхар / нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг Цагдаагийн газрын 2 давхарт
Дэмжлэг үзүүлэх тасгийн даргын өрөө утас: 70273368, 70272436