/ / “Архигүй орчин-Эрүүл аз жаргалтай гэр бүл” өдөрлөг зохион байгуулсан тухай

“Архигүй орчин-Эрүүл аз жаргалтай гэр бүл” өдөрлөг зохион байгуулсан тухай

Архигүй орчин-Эрүүл аз жаргалтай гэр бүл”

өдөрлөг зохион байгуулсан тухай   

 

                 Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх сарын аяны хүрээнд Зуунмод сумын 6-н багийн иргэдийн дунд цагдаагийн газрын 3 дугаар бүсийн алба хаагчидтай хамтран “Архигүй орчин-Эрүүл аз жаргалтай гэр бүл” өдөрлөг уулзалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

                             Уг өдөрлөг уулзалт нь үндсэн 3 хэсгээс бүрдсэн.

1. Хэсгийн байцаагч, бүсийн алба хаагч  нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг иргэдийн шинэчилсэн судалгааг гарган тэдний гэрт зочилон ар гэрийнхэнтэй нь уулзан өдөрлөг уулзалтын урилгыг тараасан.Судалгааны үндсэн дээр аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг өвчтэй 26 иргэнийг сайн дурын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Үзлэгт хамрагдсан иргэдийн дийлэнхи хувь нь дотор эрхтний өөрчлөлттэй, даралт ихэсдэг, элэгний хатуурал буюу цирозтой байсан ба  2-р багийн иргэн Б.Өнөржаргал, 5-р багийн иргэн П.Пүрэвдаваа нар флюр шинжилгээний үр дүнд сүрьеэ өвчнөөр өвчилсөн байх магадлалтай дахин нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хариу гаран сүрьеэгийн эмчийн хяналтанд бүртгүүлсэн.

 

            Цаашид нэгдсэн эмнэлгийн арьс өнгөний тасагтай хамтран эрсдэл бүлэгт тооцогдож байгаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг өвчтэй иргэдээс ДОХ, Тэмбүү болон бусад халдварт өвчнийг эрт илрүүлэх оношлох чиглэлээр шинжилгээ авахад хамтарч ажиллахаар болсон.  

 

Иргэдээс гарсан санал, хүсэлт:

  • 2 дугаар багийн иргэн Б.Өнөржаргал: Надад эрүүл мэндийн даатгалын дэвтэр байхгүйгээс би эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаагүй өмнө нь эмнэлэгт огт үзүүлж байгаагүй би эхнэр Азжаргалтайгаа хамт ирж үзлэгт хамрагдлаа сүрьеэ өвчнөөр өвдсөн байж магадгүй дахин нарийн шинжилгээ хийлгэ гэсэн цагдаа эмнэлгийн байгууллагатай хамтран ийм арга хэмжээ зохион байгуулсанд баяртай байна, дараа бид нарыг наркологийн эмчийн үзлэгт хамруулж өгөөрэй гэсэн санал хүсэлт гаргасан.
  • 5 дугаар багийн иргэн Ц. Жаамаа: Би 60 настай өвдөх өвчин байхгүй ч гэсэн хаяадаа даралт ихэсдэг болсон, би дотрын эмчид үзүүлээд ямар даралтны эм уух ёстой талаараа зөвлөгөө авлаа ийм арга хэмжээ зохиосонд талархаж байна.

 

2. Үзлэгт хамрагдсан иргэд гэр бүлийн хамтаар 1400 цагт Зуунмод сумын 6 дугаар багийн иргэдийн танхимд өдөрлөгт оролцсон.Өдөрлөгийн үеэр прокурорын газраас прокурор Цэцэгсүрэн, Ц.Сонинмөнх нар “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулиар, Халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Туяажаргал” Нийгмийн халамж үйлчилгээ”-ний талаар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Х.Болормаа “Архинд донтох нь өвчин” сэдвээр тус тус сургалт орон  цагдаагийн газраас сургамжит video кино үзүүлсэн. Иргэдэд 150 ширхэг анхааруулга, сэрэмжлүүлэг, тараах материал тарааж ажилласан.

 

 

3. Иргэдийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн дунд “Дартс”-ын тэмцээн зохион байгуулсан.Тэмцээнд нийт 35 иргэн оролцож эхний 3 байрыг шалгарлуулж Дурсамж, гарын бэлгээр шагнаж урамшуулсан.

 

Иргэдээс гарсан санал:

4-р багийн иргэн Н. Үүрцайх: Энэ удаагийн арга хэмжээ үр дүнтэй болж өнгөрлөө өглөө эмнэлэгт үзүүлсэн, эхнэртэйгээ хамт оролцлоо, “Дартс”-ын тэмцээнд төрүүллээ хүүхдүүддээ бэлэгтэй болсондоо баярлаж байна, бас хүүхдүүддээ өгөөрэй гээд витамин өгсөнд баяртай байна.

6 дугаар багийн засаг дарга Өлзийдэлгэр: Манай багийн нутаг дэвсгэрт ийм үйл ажиллагаа зохион явуулж байгаад баяртай байна, бид өнөөдөр архи хэтрүүлэн хэрэглэдэг энэ иргэдээ цаашаа түлхэх биш сэтгэлийн дэм хайрлах хэрэгтэй байна, халамжийн газраас яриа хийсэнд баяртай байна. Цаашдаа өдөрлөг уулзалтанд илүү олон иргэдээ хамруулж байя гэж бодогдож байна.

 

ДҮГНЭЛТ

Өдөрлөг уулзалтын ололттой тал

  • Аяны хүрээнд хийж байгаа өдөрлөг уулзалт урьд өмнө зохиогдож байсан өдөрлөг уулзалттай харьцуулахад харьцангуй өргөн хүрээтэй, хүн хүч ихтэй,  бодитой үр дүнгээ өгсөн ажил боллоо.Уг арга хэмжээг зохион байгуулахад бүсийн нийт алба хаагч нар идэвхитэй оролцож хүн бүр өөрт ногдсон ажлаа үр дүнтэй хийж гүйцэтгэсэн. Тухайлбал: бүсийн алба хаагч бүр хэсгийн байцаагч нартайгаа хамтран багуудад хуваагдан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг иргэдийн гэрт зочилон урилга тарааж 26 иргэнийг сайн дурын үзлэгт хамруулсан, төрийн болон төрийн бус байгууллагын дарга нарт хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэний үр дүнд сургалт үр дүнтэй болж өнгөрсөн.

Өдөрлөг уулзалтын дутагдалтай тал

  • Бүсийн алба хаагч нар Зуунмод сумын 6-н багийн нийт 54 айлаар зочилон урилга тараах ажлыг зохион байгуулсан боловч 26 иргэн л сайн дурын үзлэгт хамрагдаж гэр бүлтэйгээ хамт арга хэмжээнд оролцсон. Багийн засаг дарга нар идэвхи санаачлага гаргах шаардлагатай байна.
  • Бүсийн алба хаагч бид иргэдээ үдийн хоолонд оруулахаар төлөвлөж байсан боловч санхүүгийн асуудлаас болоод чадаагүй харин бид өөрсдийн нөөц боломжоо ашиглан  халуун аарц өгч, витамин тарааж тэмцээнд төрүүлсэн иргэдэд өгсөн гарын бэлэгний асуудлыг шийдсэн. Цаашдаа зохиогдох өдөрлөг уулзалтыг Зуунмод сумын болон Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж санхүүгийн асуудлыг шийдүүлэх

 

САНАЛ:

  • Зуунмод суманд зохиогдсон уг өдөрлөгийн арга хэмжээг хөдөө орон нутгийн сумдад зохиовол үр дүнгээ өгсөн арга хэмжээ болно гэж үзэж байна.
  • Улирал тутам иргэдийн дунд өдөрлөг уулзалтыг зохион байгуулж хэвших

 

          

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна