/ Ил тод байдал / Үйл ажиллагаа / ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

 

2021 оны 12 дугаар                                                                                                         Төв аймаг

сарын 30-ны өдөр                                                                                                      Зуунмод сум

 

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

 

            -Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж, хангаж буй талаар:

 

Тус газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газрын хөтөлбөр, зарлиг, тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд иргэд олон нийтэд ил тод хүртээмжтэй хүргэхэд тодорхой зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаа.

 

Тус Цагдаагийн газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын дагуу цагдаагийн газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 5 зорилтын хүрээнд 43 ажил арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж биелэлт 94,4 хувьтай, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтийг 2 зорилтын хүрээнд 9 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж биелэлт 93,3 хувьтай дүгнэгдсэн.

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах тухай” энэ оны А/47 тоот тушаалын хавсралтаар 88 заалт бүхий салбар төлөвлөгөөг гарган биелэлт, үр дүнг тооцон хяналт шинжилгээ үнэлгээ хийж тогтоосон хугацаанд холбогдох албадад тайлагнасан.

 

Энэ онд тус цагдаагийн газарт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актууд, үүрэг, даалгавар, хөтөлбөр, шийдвэр 218 ирүүлснийг хэлтэс, тасаг, хэсгүүд, хариуцах алба хаагч нарт хуваарилан хэрэгжилт, үр дүнг тооцсон.

 

Шинээр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн бүртгэл гарган дотооддоо хөтөлж байгаа “Харилцаа, хандлага” хаалттай группэд тухай бүр байршуулж алба хаагчдаар судлуулсан.

 

            Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газраас гаргасан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой үүрэг, даалгавар, шийдвэрүүд болох “Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Цагдаагийн байгууллагатай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Гэрч хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”, “Талын зам үндэсний хөтөлбөр”, “Монгол улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”, “Ахмад настны хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх  ажлын хүрээнд хийх ажлын чиглэлийг хагас, бүтэн жилээр тооцож үнэлгээ шинжилгээ хийж холбогдох газарт нь хүргүүлэн үр дүнг тооцсон.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдын ахалсан ажлын хэсэг Төв аймаг дахь цагдаагийн газар, Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд  2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд төлөвлөгөөт шалгалт явуулахад бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулж хангалттай буюу 71,1 оноотой дүгнэгдсэн. Төлөвлөгөөт шалгалтаар өгсөн үүргийн хүрээнд хийх ажлын салбар төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг хангаж ажилласнаар үүргийн хэрэгжилт 82,3 хувьтай байна.

                       

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2021 оны А/209 дүгээр тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах, удирдах ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, удирдах ажлын ур чадварын түвшин тогтоох шалгалтад тус газраас газар, хэлтэс, тасаг, хэсгийн даргаар ажиллаж байгаа 12 албан тушаалтан хамрагдсан.

 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “Цагдаагийн байгууллагын дотоодын хяналт, шалгалтыг зохион байгуулах журам /код115/”, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг үнэлж, дүгнэх аргачлал”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх аргачлал /код 116”, “Албаны шалгалт явуулах журам /код 112/”-ын дагуу Дотоод хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг цагдаагийн газрын даргын 2021 оны А/02 дугаар тушаалаар байгуулж, бүрэлдэхүүнийг томилж, шалгалтын хуваарийг баталсан. Энэ онд тус ажлын хэсгээс хуваарийн дагуу 10 удаа төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг засуулан, цагдаагийн газрын даргын шийдвэрийн дагуу 89 алба хаагчид холбогдуулан 39 албаны шалгалтыг явуулжээ.

 

Аймгийн засаг даргын нэрэмжит үзлэгээр агентлаг, харьяа байгууллагын ажлыг 5 чиглэл, 33 үзүүлэлтээр дүгнэхэд 97,6 хувь буюу хангалттай дүгнэгдсэн. Төв аймгийн засаг даргын 2021 оны “Агентлаг, харьяа байгууллагуудын 2021 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай” А/785 тоот захирамжаар тус цагдаагийн газар жилийн ажлаараа харьяа агентлаг, байгууллагаас 94,64 хувьтай дүгнэгдэж 1 дүгээр байрт шалгаран 2,0 сая төгрөг, “Батламж”-аар шагнууллаа.

 

-Байгууллагын даргын зөвлөлийн хуралдаан тайлангийн хугацаанд хуралдсан байдал, шийдвэрлэсэн асуудлын талаар:

 

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгүүлж ээлжит хурал 28, ээлжит бус 2, нийт 30 удаа хуралдаж, 229 асуудал хэлэлцсэнийг дотор нь ангилж үзвэл: удирдлага зохион байгуулалтын асуудлаар 82, хүний нөөц шагналын талаар 114, дотоод хяналт шалгалтын талаар 32, бусад 1 асуудал хэлэлцэж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.  

 

Цагдаагийн газрын даргын “А” тушаал 89, “Б” тушаал 251 гаргаж биелэлт, үр дүнд хяналт тавин ажиллаж байна

 

-Хүний нөөцийн бодлогын талаар: Тус Цагдаагийн газар нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг ханган хүний нөөцийн төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх, алба хаагчийг судлах, томилох, чөлөөлөх, цол олгох, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, тэтгэвэр тэтгэмж олгох, алба хаагчдын хувийн хэргийн баяжилт бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг хангах, хүний нөөцийн цахим санд алба хаагчдын мэдээллийг оруулах зэргээр хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж хууль, журам, зааврыг мөрдөн ажиллаж байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135, 2018 оны А/58, А/212, 2019 оны А/137, 2020 оны А/17, А/214, А/268, А/316, 2021 оны А/30 дугаар тушаалаар офицер 129, ахлагч 90, энгийн 3,  бүгд 222 орон тоотой батлагдсан. Одоогийн байдлаар офицер 7,  ахлагч 2 дутуу орон тоотой байна. Алба хаагчдын хөдөлгөөний талаарх нэгдсэн бүртгэлийг тухай бүр, бүрэлдэхүүний хөдөлгөөний тайланг улирлаар үнэн зөв гаргаж, тогтоосон хугацаанд нь Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн. Орон тооны нөхөн хангалт 95.9  хувьтай байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дэвшин томилогдсон 11,  хугацааны цол авсан 42,  бусад газар хэлтсээс шилжин ирсэн 4, шилжсэн 8, албан тушаал өөрчилсөн 13, чөлөөлөгдсөн 5, 5 жилийн мөнгөн урамшил авсан 13, нөөцөд бүртгэгдсэн 18, Цагдаагийн газрын даргын тушаалаар 20 алба хаагч ахлагч бүрэлдэхүүнд шинээр томилогдож, цол олгогдсон, хугацааны цол авсан 11, албанаас чөлөөлсөн 6, шилжин ирсэн 2, шилжсэн 2, албанаас халсан 3,  албан тушаал өөрчилсөн 30, офицер бүрэлдэхүүнд орсон 6 алба хаагчийн мэдээллийг тухай бүр хүний нөөцийн санд оруулсан. 

 

            Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс Дотоод хэргийн их сургуультай хамтран хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд боловсролтой иргэдийн дунд эргүүл, харуул, жижүүр болон эргүүлийн цагдаа, жолооч, Дотоодын цэргийн харуулчин, эргүүлчин албан тушаал /ажлын байр/-ын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан мэргэшлийн шалгалтын зарыг аймгийн “Төв”, “TBS” телевиз, Цагдаагийн газрын Tuv.police.gov.mn цахим хуудас, Төв аймаг дахь Цагдаагийн газрын фейсбүүк хуудсанд байршуулж, 2021 онд 3 удаа сонгон шалгаруулалт зарлаж 35 иргэн судалж, 29 иргэн тэнцсэнээс 12 иргэнийг ажлын байраар хангаж, 3 иргэн бусад газар хэлтэст томилогдохоор хүсэлт гаргаж,  7 иргэн  сургалтад хамрагдаж, 1 иргэнийг дадлагажих ажилтнаар томилуулж,  одоо 6  иргэн нөөцөд байна

 

            Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, түүний үр дүнгийн талаар:

 

Тус Цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2021 оны “Албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” А/02 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2021 онд явуулах албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-нд нийцүүлэн Цагдаагийн газрын 2021 оны албаны сургалтын төлөвлөгөөг 5 бүлэг 125 багц цагийн сургалт орохоор төлөвлөн баталгаажуулсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Сургалтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх” /код-118/-ын дагуу алба хаагчдаас давтан, мэргэшүүлэх, ур чадварын сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох санал авч дүнг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 43/01-3224 албан бичгээр Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд хүргүүлсэн.

 

Албаны сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр 2021 оны эхний хагас жилд зохион байгуулсан ажлын сонсгол мэдээллийг цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар 1 удаа хэлэлцүүлж, алба хаагчдаас хууль эрх зүйн шалгалтыг 2 удаа авч  сургалтын чанар үр дүнг тооцсон.

 

            Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас 2021 онд ирүүлсэн 3/08 ажлын чиглэлийг хэрэгжүүлж, 2021 онд зохион байгуулсан албаны сургалтын мэдээллийг “Сургалтын мэдээллийн нэгдсэн бүртгэлийн сан /E surgalt /”-д шивж баяжилт хийсэн.

 

Цагдаагийн газрын даргын 2020 оны А/05 тоот тушаалаар “Сургалт, арга зүйн зөвлөл”-ийг ЗУТ-ийн даргаар ахлуулан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба уг зөвлөлөөс цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд “Албаны сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, танхимын болон зайны сургалтад үр дүнтэй хамрагдаж шинээр батлагдсан хууль тогтоомж, эрх зүйн актыг судлах тухай” 09 тоот үүргийг хүргүүлж хэрэгжилтийг хангуулсан.

 

Албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалт явуулах алба хаагчдад урьдчилан мэдэгдэж сургалтын материалыг бэлтгүүлэн дотооддоо ашиглаж байгаа “Харилцаа, хандлага” хаалттай группэд тухай бүр байршуулж, нийт 86 удаагийн сургалт зохион байгуулж үүнээс мэдвэл зохих хууль тогтоомжийн 47, алба хаагчийг хөгжүүлэх 27, дадлагажуулах 7, бие бялдрын бэлтгэлжилтийн 4 сургалтад давхардсан тоогоор 18286 алба хаагч хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зохион байгуулсан сургалтын тоо 1,1 хувиар, хамрагдсан алба хаагчийн тоо 6,1 хувиар тус тус өссөн, сургалтын зардалд 1 сая 948,1  мянган төгрөгийг зарцуулсан байна.

 

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулж буй “Цагдаа” мэргэжил олгох цахим сургалтад 23 сонсогч хуваарийн дагуу хамрагдаж, 11 иргэн цагдаагийн газрын сул орон тоонд томилогдож, 6 иргэн нөөцөд бүртгэгдсэн.

 

 Энэ онд шинээр томилогдсон 15 алба хаагчийг тус газрын удирдлага хүлээн авч, дурсгалын зүйл гардуулан, байгууллагын Дотоод журам, холбогдох эрх зүйн актуудыг танилцуулан, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дасан зохицуулах, сурган дадлагажуулах багшийг тушаалаар томилж 8 алба хаагчийн сурган дадлагажуулах хөтөлбөрийг дуусгасан. 

 

Албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр 2020 онд зохион байгуулсан ажлаар сургалтын зурагт сэтгүүл 20 ширхгийг хэвлүүлж үйл ажиллагаандаа ашиглаж байна. Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжөөр 100 ширхэг гарын авлага, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж батлагдсан эрх зүйн актуудын жагсаалтаар 50 ширхэг гарын авлага, сургалтын материал бэлтгэн алба хаагчдаар судлуулсан. Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргын 5/59 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Удирдлагын арга барилдаа өөрчлөлт хийхгүй бол цагдаагийн байгууллагад мэргэжлийн өндөр ур чадвартай хүн үлдэхгүй нь ээ. Энэ бол эмгэнэл” нийтлэлийн хүрээнд алба хаагчдын дунд цахимаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.

 

Удирдлагын академиас зохион байгуулсан “Алсын хараа 2050” цахим сургалтад 2 алба хаагч, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын санаачилгаар Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр MERIT төсөлтэй хамтран боловсруулсан “Үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ үнэлгээ” сэдэвт цахим сургалтад тасгийн дарга, ахлах албан тушаалд ажиллаж байгаа 45 алба хаагч хамрагдсан.

 

Цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн төв, Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулсан “Цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн онцлог”, “Ажлын байрны бэлгийн дарамт” сэдэвт цахим сургалтад 13 алба хаагч, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны давтан сургалт”-д 2 алба хаагч, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, эрүүгийн мөрдөгч нарын цахим сургалтад 6 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв, Хэвлэл мэдээллийн төвөөс зохион байгуулсан байгууллагын цахим хуудас, сошиал орчныг хөгжүүлэх алба хаагчдыг чадавхжуулах 1 өдрийн сургалтад 2 алба хаагч тус тус хамрагдсан

 

Алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор Прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг 4 удаа зохион байгуулж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдад 3 удаа сургалт хийж, баталгаа авсан. Сумдын хэсгийн төлөөлөгч нарын сургалт, цугларалтыг хариуцсан бүсээр нь 2 хувааж Гадаадын харьяат иргэний асуудлыг шийдвэрлэх хэлтэс, аймгийн шүүх шинжилгээний алба, цагдан хорих байрнаас холбогдох мэргэжилтнүүдийг урьж 5 цагийн сургалт орсон.

 

            Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны 2021 оны сургалт, зөвлөгөөнд газар, хэлтэс, тасгийн дарга албан тушаалд ажиллаж байгаа 9 удирдах ажилтан, мөн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар, түвшин тогтоох шалгалтад 13 удирдах ажилтан хамрагдсан.

 

“Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын зөвлөгөөнд тус цагдаагийн газраас хэлтэс, тасгийн дарга 9 алба хаагч цахимаар, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2021 оны “Сургалтад хамруулах тухай” Б/03 дугаар тушаалын дагуу “Ёс суртахуун-төлөвшил хандлага” төлбөрт сургалтад 15 алба хаагч хамрагдсан.

 

-Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

 

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой энэ онд тохиосонтой холбогдуулан ой угтсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын амрах байр, цагдаагийн газрын 1 давхрын коридор, үүдний талбайд урсгал засвар хийж, байгууллагын гадна талд 140 ширхэг гэрэл суулгаж гэрэлтүүлгийг шинэчилсэн. Сэргэлэн сумын Хустайн цогцолборт байх цагдаагийн зусланд “Цагдаагийн биеийн тамир спортын цогцолбор”-ыг 3 га талбайд шинээр байгуулсан.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр  зүйлд заасны дагуу энэ онд тус газраас аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй  ажилласан 13 алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгогдсон байна.

 

Цагдаагийн газрын ахмад ажилтнуудын дунд “Төв аймаг дахь цагдаагийн газрын “Ахмадын зөвлөл” нэртэй хаалттай фейсбүүк групп нээж, ахмад ажилтнуудад цаг үеийн шинжтэй мэдээлэл, зөвлөмжийг хүргэн, санал хүсэлтийг шуурхай хүлээн авч, Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой, Ахмадын баярын өдрийг угтан 87 ахмад ажилтанд гарын бэлэг гардуулсан. Ахмадуудын санаачилгаар 32 бог /ямаа/-г 2017 оноос бэлтгэл дэд хурандаа А.Цэдэвсүрэн хариуцан маллаж, ашиг шимийг хүртэн хуримтлал үүсгэн ажиллаж байна. Энэ онд уг хуримтлалаас нас барсан 4, хүнд өвчтэй 6 ахмадад 50.0-200.0 мянган төгрөгийн тусламж олгосон байна.

 

Төв аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сар бүрийн эхний 7 хоногийн Баасан гарагт буюу “Гэр бүлдээ цаг гаргах өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдыг 17 цагт ажлаас нь тарах боломжоор ханган ажиллаж байна.

 

Тус газарт алба хаагч, ажилчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр “Залуучуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл”, “Ахлагч нарын зөвлөл”, “Зөвлөн зааварлах баг”, “Эмэгтэйчүүдийн зөвлөл”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл”, “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс”, “Эрсдэл тодорхойлох орон тооны бус зөвлөл”,  “Байгууллагын эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулан сонсголыг хагас, бүтэн жилээр цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж удирдлагаар хангасан. 

 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа “Эрүүл насжилт хөтөлбөр”, “Алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хөтөлбөр”, “Байгууллагын соёл, эрүүл мэнд, сэтгэл зүйг төлөвшүүлэх хөтөлбөр”, “Харилцаа хандлага” аяны хүрээнд 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг гарган, биелэлтийг Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хэлтэс, албадад хагас, бүтэн жилээр тайлагнасан.

 

            Цагдаагийн газрын даргын даргын  тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус зөвлөлийг тус тус  9 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулж энэ онд хийх ажлаа төлөвлөн, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн чиглэлийн дагуу цагдаагийн газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан алба хаагч, дархлаажуулалтын вакцинжуулалт хариуцсан алба хаагчийг тус тус тушаалаар томилон ажиллуулж байна. Энэ онд цагдаагийн газрын алба хаагчдыг 100 хувь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан ба Төв аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран алба хаагчдыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 1, 2 дугаар тунд 99 хувьтай  хамруулсан. Дархлаажуулалтын 3 дугаар тунд алба хаагчдын 84 хувь нь хамрагдсан ба үлдсэн алба хаагчдыг халдвар авснаас хойш заагдсан хугацаанд хамруулахаар төлөвлөж байна.

 

Сэтгэл зүйчийн өрөөг алба хаагчдад дулаан уур амьсгал төрүүлэхүйц байдлаар тохижуулж,  алба хаагчдад хаш чулуун ор, хөлийн массаж, даралтын аппарат, хүчилтөрөгчийн коктейль, халуун цай, кофегоор үйлчилж, сэтгэл зүйн хэрэгцээт үйлчилгээг үзүүлж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.  Мөн алба хаагчид эрүүл мэндийн анхны тусламж авдаг  Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч нарын өрөөг шинээр засварласан.

 

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аксион” мэдрэлийн эмнэлэг, “Өвөржанчивлан” рашаан сувиллын газартай тус тус гэрээ байгуулан 6 алба хаагчийг үнэ төлбөргүй амрааж, 220 алба хаагч, ажилтныг гэнэтийн ослын  даатгалд хамруулсан.

 

“Цагдаагийн газрын дотоод журам”-ын 1.7-д алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хөндөгдсөн, гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж, гэмт хэрэг зөрчил үйлдсэн тогтоогдоогүй тохиолдолд “Цагдаагийн газрын дарга, даргын зөвлөл” хариуцан тухайн алба хаагчийн нэр төр, хөндөгдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэсэн заалтыг тусгасан.

 

            Нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын нөөц хөрөнгөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажилд 72,563,000 сая төгрөгийг шийдвэрлэн доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 1,563,000 сая.төг, Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд 1,000,000 мян.төг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 2,000,000 сая.төг, Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 2,000,000 сая.төг,  Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 1,000,000, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 4,000,000 сая.төг, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Сайн хөршүүд” хэсэгчилсэн арга хэмжээний “Тусламжийн хуудас”, 3 төрлийн зурагт хуудаст 1,000,000 сая.төг, “Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 5,000,000 сая.төг, цагдаагийн газрын албан конторын хяналтын камерт-4,000,000 сая.төг, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2,845,000 сая төг, Пургон маркийн автомашин 50,000,000 сая.төгрөгийг зарцуулсан байна. 

 

            Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, хугацаа, үр дүнгийн талаар:

 

            Хүүхэд хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021 он, Архидалтын эсрэг-Төв аймаг хөтөлбөр 2018-2022 он,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр 2019-2023 он, Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр 2018-2022 он  хүртэл, “Залуучуудын үндэсний хөтөлбөр”, “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”, “Эрүүл насжилт” зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж байна. 

 

            Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ:

 

Тус цагдаагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар байгууллагын хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Цагдаагийн ерөнхий газрын “Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”-ийн хийх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, биелэлт үр дүнг тооцон ажиллах салбар зөвлөлийг Захиргааны удирдлагын тасгийн даргаар ахлуулан 9 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.

 

Мөн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар ”Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг тус тус бүртгэх, хадгалах, хяналт тавих, нэгтгэх эрх бүхий албан тушаалтнаар хүний нөөцийн ахлах мэргэжилтэнг томилон ажиллуулж байна.

 

Энэ онд тус газарт шинээр офицер бүрэлдэхүүнд томилогдох 10 алба хаагч ХАСУМ мэдүүлсэн ба 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөрт буюу хуулийн хугацаанд багтаан тус газрын 126 алба хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчил дутагдалгүй мэдүүлсэн. Холбогдох тайлан, мэдээг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст хугацаанд нь хүргүүлсэн.

 

Байгууллагын 1 давхарт "Ил тод мэдээллийн самбар", 2 давхарт "Авлигатай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг сурталчлах самбар" тус тус байрлуулан зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол байршуулан шинэчилж байна.  Мөн тус газрын давхар бүрт болон сумдын хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарын албаны байранд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас эрхлэн гаргасан авлигын хор хөнөөлийн талаарх зурагт хуудсыг жаазлан байрлуулсан. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн гарын авлага, материалуудыг тусгай жижиг тавиурт өрж, коридор хэсэгт байрлуулан, алба хаагчдыг шаардлагатай мэдээлэл авах боломжоор хангасан.

 

Цагдаагийн газрын алба хаагчдын “Харилцаа хандлага-2021” хаалттай группт “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал”, “Алба хаагчдад тавигдах хориглолт, хязгаарлалт” сэдэвт цахим сургалтыг 2 удаа бэлтгэн байршуулж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өртөхгүй байх талаар баталгаа авсан.

 

Цагдаагийн байгууллагаас гаргасан 2021 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан “Төв аймаг дахь цагдаагийн газраас 2021 онд авлигын эсрэг үйл ажиллагааны салбар төлөвлөгөө”-г батлуулж, хэрэгжүүлэх ажил арга хэмжээг оновчтой байлгах үүднээс ажил хариуцсан алба хаагчдад цагдаагийн газрын даргын 15 тоот үүргийг хүргүүлж, биелэлт 94.4 хувьтай, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн ”Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын авлигын эсрэг сүлжээнээс Монгол улсад өгсөн зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт 98 хувьтай байна.

 

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас авлигатай тэмцэх зорилгоор иргэдэд түгээж буй шторк, контентыг тус газрын цахим хаягуудаар давхардсан тоогоор 3 удаа түгээж, алба хаагчдаас авлигын эсрэг баталгаа 2 удаа авсан. Мөн газраас зохион байгуулсан “Эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах цахим сургалт”-д 1 алба хаагчийг хамруулсан.

 

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Цагдаагийн ерөнхий газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2 дахь үе шатны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор 14 хоногийн аяныг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж 72 сурагчдын материал ирснээс 4 материалыг, алба хаагчдын дунд “Шүгэл үлээгч нийгэмд хэрэгтэй юу?”, “Авлигагүй нийгмийн бүтээхэд бидний оролцоо”, “Цагдаа авлигаас ангид байхын тулд юуг анхаарах вэ?” сэдвээр эсээ бичлэгийн уралдаан зарлаж, 57 материал ирүүлснээс 6 материалыг шалгаруулж урамшуулсан.

 

Авлигатай тэмцэх газраас улирал бүр эрхлэн гаргадаг “Шударга ёс” сэтгүүлд 1-р байрт шалгарсан сурагч Б.Мөнгөншагай, бичээч, цагдаагийн дэд ахлагч Ц.Цэрэнбалжид нарын эсээг нийтлүүлэхээр хүргүүлсэн байна.

 

Алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

 

Цагдаагийн газрын даргын 2018 оны А/26 тоот тушаалаар “Сахилга ёс зүйн зөвлөл”-ийг Захиргааны удирдлагын тасгийн даргаар ахлуулан 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, уг зөвлөлөөс цагдаагийн газрын алба хаагчдын сахилга ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлын талаар 1 удаа сонсгол, мэдээллийг цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулж, үнэлэлт дүгнэлт өгсөн.

 

“Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын зөвлөгөөнд тус цагдаагийн газраас хэлтэс, тасгийн дарга 9 алба хаагч цахимаар, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2021 оны “Сургалтад хамруулах тухай” Б/03 дугаар тушаалын дагуу “Ёс суртахуун-төлөвшил хандлага” төлбөрт сургалтад 15 алба хаагч хамрагдсан.

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах ажлын хүрээнд энэ онд 7 заалт бүхий төлөвлөгөө гарган, биелэлт, үр дүнг хагас, бүтэн жилээр дүгнэсэн.

 

Цагдаагийн газрын даргаас 210 алба хаагчтай “Итгэлцлийн гэрээ” байгуулан, Сахилга хариуцлагын зөвлөгөөн 3, хэлэлцүүлэг 1, сургалт 8, аян 2 удаа зохион байгуулж, цагдаагийн газрын даргын үүрэг алба хаагчдад 18 удаа бичгээр хүргүүлж, үр дүнг тооцсон.

 

Энэ онд 23 алба хаагч сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн нь өмнөх оны мөн үеэс 10 нэгжээр буюу 30 хувиар буурсан, гэмт хэрэгт 1 алба хаагч холбогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна. Үүнээс цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан 6, цагдаагийн газрын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан 17 алба хаагч байна.

 

Нийт 23 зөрчлөөс байгууллагын дотоод хяналтаар 9 буюу 39 хувийг илрүүлсэнд дүгнэлт хийн, алба хаагчдад удирдлагаас тавих хяналтыг сайжруулан, дотооддоо илрүүлсэн зөрчлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

 

Цагдаагийн газрын даргын 2021 оны А/02 дугаар тушаалаар Дотоод хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг байгуулж, шалгалт явуулах хуваарийг баталж, энэ онд хуваарийн дагуу 10 удаа төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж, цагдаагийн газрын даргын шийдвэрээр 89 алба хаагчид холбогдуулан 39 албаны шалгалт явуулжээ.

 

Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

 

Цагдаагийн газрын 2021 оны төсөв 3,8 тэрбум төгрөгөөр батлагдаж төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулан байгууллагын  үйл ажиллагааг хэвийн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн.

 

Батлагдсан төсвийн 3,4 тэрбум төгрөгийг цалин хөлс, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл, 0,4 тэрбум төгрөгийг бусад зардал эзэлж байна. Үндсэн үйл ажиллагааны орлогыг 3,2 сая төгрөгөөр давуулан биелүүлж, цагдаагийн газраас аймгийн төсөвт 467,5 сая төгрөгийг торгуулийн орлогоор төвлөрүүлсэн.

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын нөөц хөрөнгө, хуваарилагдаагүй зардлаас тус цагдаагийн газраас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнүүд, ковид-19 цар тахлын үеийн хяналтын цэгт ажиллах шатахуун, томилолтын зардалд 24,6 сая төгрөг олгосныг данс бүртгэлд тусган холбогдох зардалд зарцуулж тайлагнасан.

 

Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ, санхүүгийн улирлын тайланг Сангийн яамны цахим системд оруулж, шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, цагдаагийн газрын төсөв гүйцэтгэлийг иргэд, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор шилэн дансны цахим хуудсанд мэдээлбэл зохих 137 мэдээллийг хугацаанд нь байршуулсан.

 

Цар тахлын үед халдвар хамгааллын хувцас хэрэглэлд 8,2 сая төгрөгийг зарцуулсан. 2021 онд сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар болон замын цагдаагийн постын шатахууны зардалд 50,0 сая төгрөгийг олгож албаны автомашины бэлэн байдлыг хангахад 9,0 сая төгрөгийн сэлбэг хэрэгслийг норм нормативын дагуу тооцож олгосон.

 

Нийгмийн даатгалын шимтгэл, татварын цахим системд алба хаагчдын цалин орлогыг тогтмол үнэн зөв мэдээлж, алба хаагчдыг татварын хөнгөлөлт, урамшуулал, нийгмийн даатгалын халамж үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлсэн.

 

Жижүүрийн шуурхай нэгжид хоногоор үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хоногт 10,0 мянган төгрөгийн жилд 35,3 сая төгрөгийг хоол хүнсний зардлаас олгосон байна.

 

Зохион байгуулсан шинэлэг, ажил арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар:

 

Хууль зүйн алба үүсч хөгжсөний 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын амрах байр, цагдаагийн газрын 1 давхрын коридор, үүдний талбайд урсгал засвар хийж, байгууллагын гадна талд 140 ширхэг гэрэл суулгаж гэрэлтүүлгийг шинэчилсэн.

 

Монгол улсын “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын зөвлөгөөнд тус газрын дарга, хэлтэс, тасаг, хэсгийн дарга 13 албан тушаалтан цахимаар хамрагдсан.

 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зарлагдсан “Цагдаагийн байгууллага 100” жил эрдэм шинжилгээний хуралд 2 алба хаагч, “Болор цол 38” яруу найргийн наадамд 3 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгаас зохион байгуулсан “Авьяаслаг алба хаагч” цахим уралдаанд Эрдэнэ сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнпил оролцож тэргүүн байр эзлээд байна.

 

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ

 

Гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр: 2021 онд нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэрэг илрүүлэх, оргон зайлсан оргодол этгээдүүдийг олж тогтоох зорилгоор 405 мэдээ, мэдээлэл авсан. Үйлдэгдэх үедээ яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 316 хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн байна.

 

Тайлангийн хугацаанд хэрэг бүртгэлтийн 441 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн хэрэгт ажиллагаа хийлгүүлэх, оргон зайлсан этгээдүүд болон алдагдсан эд зүйлийг олж тогтоох чиглэлээр аймгийн прокурорын газраас болон цагдаагийн бусад газар, хэлтсээс 98 даалгавар ирүүлснийг хүлээн авчдаалгаварт заагдсан ажиллагааг хугацаанд нь хийж гүйцэтгэн хариуг өгсөн.

 

Хөтөлбөр албан даалгаврын хүрээнд:

 

Төв аймгийн хэмжээнд 2021 онд ямар нэгэн жагсаал зохион байгуулагдаагүй, тус аймгийн Зуунмод суманд 2 удаагийн олон нийтийг хамарсан арга хэмжээ, Эрдэнэ суманд 1 удаагийн олон нийтийг хамарсан арга хэмжээ, 27 сумын хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеийн сурталчилгааны үед Монгол Улсын Их Хурлын гишүүн Нямаагийн Энхболд, Жигжидийн Батжаргал нар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогч нарт танилцуулах зорилгоор 30 гаруй удаагийн уулзалт зохион байгуулсан. Зохион байгуулагдсан дээрх арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 2.900 орчим иргэд оролцсон ба зохион байгуулагдсан 2 цуглаан нь ямар нэгэн зөвшөөрөл аваагүй хууль бус арга хэмжээ бусад арга хэмжээнүүд бүгд зөвшөөрөлтэй, тодорхой хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулагдсан байна.

 

Төв аймгийн хэмжээнд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 5 нам, үүнд “МАН”, “АН”, “МАХН”, “ХҮН”, “ШИНЭ” намууд тус бүр үйл ажиллагаагаа явуулж байна. 2020 оны ээлжит орон нутгийн сонгуулиар “МАН”, “АН”, “МАХН” намуудын төлөөлөл болон Бие даагчийн төлөөлөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд суудалтай ба МАН-26, АН-13, МАХН-1, Бие даагч 1 суудалтай байна. Тус аймгийн хэмжээнд 2021 оны байдлаар Улсын бүртгэлд бүртгэлтэй 5 иргэний хөдөлгөөн, холбоо байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэм

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102