/ Ил тод байдал / Үйл ажиллагаа / ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

 

2021 оны 04 дүгээр                                                                                             Төв аймаг

сарын 05-ны өдөр                                                                                                      Зуунмод сум

 

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

 

            -Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж, хангаж буй талаар:

 

Тус газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газрын хөтөлбөр, зарлиг, тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд иргэд олон нийтэд ил тод хүртээмжтэй хүргэхэд тодорхой зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтийг хангах чиглэлээр 2 зорилтын хүрээнд 9 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд хэрэгжилтийг хангах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах тухай” энэ оны А/47 тоот тушаалын хавсралтаар 88 заалт бүхий салбар төлөвлөгөөг гарган биелэлт, үр дүнг тооцон хяналт шинжилгээ үнэлгээ хийж тогтоосон хугацаанд холбогдох албадад тайлагнах талаар хэлтэс, тасгийн дарга нарт мэдэгдэж танилцуулсан талаар тэмдэглэл хөтөлсөн.

 

2021 оны 1 дүгээр улиралд тус цагдаагийн газарт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актууд, үүрэг, даалгавар, хөтөлбөр, шийдвэр 25 ирүүлснийг хэлтэс, тасаг, хэсгүүд, хариуцах алба хаагч нарт хуваарилан хэрэгжилт, үр дүнг тооцсон.

 

Шинээр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж, эрх зүйн акт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг бие бүрэлдэхүүнд танилцуулж, танилцуулсан талаар тэмдэглэл хөтөлж байна.

 

            Тайлангийн хугацаанд Монгол улсын Засгийн газрын 2020 оны “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр” батлах тухай 141 дүгээр тогтоол, Улсын их хурлын 2010 оны 48 дугаар тогтоол “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоол “Гурван тулгуурт хөгжлийн бодлого батлах тухай”, 2016 оны 261 дүгээр тогтоол “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай”, 2015 оны 346 дугаар тогтоол “Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”, 2017 оны 321 дүгээр тогтоол “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”, 2017 оны 142 дугаар тогтоол “Талын зам” үндэсний хөтөлбөр, 2017 оны 143 дугаар тогтоол “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2017 оны 270 дугаар тогтоол “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”, 2018 оны 50 дугаар тогтоол “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, 2018 оны 163 дугаар тогтоол “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оны 163 дугаар тогтоол “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, УИХын 2020 оны 52 дугаар тогтоол “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө,

Монгол улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  

 

            Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй “Эрүүл насжилт”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 171, 389 дүгээр тогтоол “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”, “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”, “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх ажлын хэсгийг 7-оос 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хөтөлбөрийн хэрэгжих хугацаа, ач холбогдол, үр дүнгийн талаар иргэд, олон нийт, алба хаагчдад мэдээлэл хийж сурталчлан, хэрэгжилтийг хангах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авсан. .

 

            -Байгууллагын даргын зөвлөлийн хуралдаан тайлангийн хугацаанд хуралдсан байдал, шийдвэрлэсэн асуудлын талаар:

 

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгүүлж 5 удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцсэнийг дотор нь ангилж үзвэл: удирдлага зохион байгуулалтын асуудлаар 10, хүний нөөц шагналын талаар 29, дотоод хяналт шалгалтын талаар 3  асуудал хэлэлцэж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.  

 

Цагдаагийн газрын даргын “А” тушаал 30, “Б” тушаал 34 гаргаж биелэлт, үр дүнд хяналт тавин ажиллаж байна

 

-Хүний нөөцийн бодлогын талаар:

 

Тус Цагдаагийн газар нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг ханган хүний нөөцийн төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх, алба хаагчийг судлах, томилох, чөлөөлөх, цол олгох, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, тэтгэвэр тэтгэмж олгох, алба хаагчдын хувийн хэргийн баяжилт бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг хангах, хүний нөөцийн цахим санд алба хаагчдын мэдээллийг оруулах зэргээр хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж хууль, журам, зааврыг мөрдөн ажиллаж байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135, 2020 оны А/17, А/316,  2021 оны А/30 дугаар тушаалаар офицер 129, ахлагч 90, энгийн 3,  бүгд 222 орон тоотой батлагдсан. Одоогийн байдлаар офицер 7,  ахлагч 3 дутуу байна. Алба хаагчдын хөдөлгөөний талаарх нэгдсэн бүртгэлийг тухай бүр, бүрэлдэхүүний хөдөлгөөний тайланг улирлаар үнэн зөв гаргаж, тогтоосон хугацаанд нь Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн. Орон тооны нөхөн хангалт 95.4  хувьтай байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дэвшин томилогдсон 4,  хугацааны цол авсан 7,  бусад газар хэлтсээс шилжин ирсэн 0, шилжсэн 3, албан тушаал өөрчилсөн 3, 5 жилийн мөнгөн урамшил авсан 4, нөөцөд бүртгэгдсэн 18, Цагдаагийн газрын даргын тушаалаар 3 алба хаагч ахлагч бүрэлдэхүүнд шинээр томилогдож, цол олгогдсон, хугацааны цол авсан 1, албанаас чөлөөлсөн 2, шилжин ирсэн 2, халсан 0,  албан тушаал өөрчилсөн 8, офицер бүрэлдэхүүнд орсон 0 алба хаагчийн мэдээллийг тухай бүр хүний нөөцийн санд оруулсан. 

 

            Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс Дотоод хэргийн их сургуультай хамтран хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд боловсролтой иргэдийн дунд эргүүл, харуул, жижүүр болон эргүүлийн цагдаа, жолооч, Дотоодын цэргийн харуулчин, эргүүлчин албан тушаал /ажлын байр/-ын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан мэргэшлийн шалгалтын зарыг аймгийн “Төв”, “TBS” телевиз, Цагдаагийн газрын Tuv.police.gov.mn цахим хуудас, Төв аймаг дахь Цагдаагийн газрын фээсбүүк хуудсанд байршуулж, 14 иргэнийг судалж, шалгалтад хамруулснаас 10 иргэн тэнцэж, 1 иргэнийг шууд томилж, 9 иргэн цахим сургалтад хамруулж сул орон тоонд томилсон.

 

            Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, түүний үр дүнгийн талаар:

 

Тус Цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2021 оны “Албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” А/02 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2021 онд явуулах албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-нд нийцүүлэн Цагдаагийн газрын 2021 оны албаны сургалтын төлөвлөгөөг 5 бүлэг 125 багц цагийн сургалт орохоор төлөвлөн баталгаажуулсан.

 

Албаны сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр 2020 онд зохион байгуулсан ажлын сонсгол мэдээллийг цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар 1 удаа хэлэлцүүлж сургалтын чанар үр дүнг тооцсон.

 

            Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас 2021 онд ирүүлсэн 3/08 ажлын чиглэлийг хэрэгжүүлж, 2021 оны 1 дүгээр улиралд зохион байгуулсан албаны сургалтын мэдээллийг “Сургалтын мэдээллийн нэгдсэн бүртгэлийн сан /E surgalt /”-д шивж баяжилт хийсэн.

 

Цагдаагийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/05 тоот тушаалаар “Сургалт, арга зүйн зөвлөл”-ийг ЗУТ-ийн даргаар ахлуулан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба уг зөвлөлөөс цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд “Албаны сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, танхимын болон зайны сургалтад үр дүнтэй хамрагдаж шинээр батлагдсан хууль тогтоомж, эрх зүйн актыг судлах тухай” 09 тоот үүргийг хүргүүлж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

Коронавирус цар тахлын улмаас албаны сургалтыг танхимын хэлбэрээр явуулахаас татгалзаж сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалт явуулах алба хаагчдад урьдчилан мэдэгдэж сургалтын материалыг бэлтгүүлэн дотооддоо ашиглаж байгаа “Өнгө нэмцгээе 2020” хаалттай группэд тухай бүр байршуулж байна. 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 15 удаагийн сургалт зохион байгуулж үүнээс мэдвэл зохих хууль тогтоомжийн 9, алба хаагчийг хөгжүүлэх 4, дадлагажуулах 1, бие бялдрын бэлтгэлжилтийн 1 сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 3120 алба хаагч хамрагдсан. Сургалтын зардалд 416600 мянган төгрөгийг зарцуулсан байна.

 

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулж буй “Цагдаа” мэргэжил олгох цахим сургалтад 9 сонсогч хуваарийн дагуу хамрагдаж, мөн Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн төгсөх эчнээ ангийн 3 сонсогч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр үйлдвэрлэлийн дадлагыг удирдамжийн дагуу явуулж байна.

 

 Энэ онд шинээр томилогдсон офицер 7 алба хаагчийг тус газрын удирдлага хүлээн авч, дурсгалын зүйл гардуулан, байгууллагын Дотоод журам, холбогдох эрх зүйн актуудыг танилцуулан, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дасан зохицуулах, сурган дадлагажуулах багшийг тушаалаар томилсон. 

 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2021 оны сургалт, зөвлөгөөнд хичээл орсон багш нарын 7 видео сургалт, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас “Ковид-19”-ийн эсрэг вакцинтай холбоотойгоор үйлдэгдэн гарч болзошгүй гэмт үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээг олон улсын хэмжээнд нэгтгэн гаргасан мэдээлэл, Монгол улсын Их хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар гарын авлага, мэдээллийг алба хаагчдад танилцуулж судлуулсан.

 

Удирдлагын академиас зохион байгуулсан “Алсын хараа 2050” цахим сургалтад 2 алба хаагч хамрагдсан.

 

 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны “Сургалт зохион байгуулах тухай” Б/199 тоот тушаалын дагуу “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх цахим сургалт”-д 3 алба хаагч хамрагдсан.

 

             Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны 2021 оны сургалт, зөвлөгөөнд газар, хэлтэс, тасгийн дарга албан тушаалд ажиллаж байгаа 9 удирдах ажилтан хамрагдсан.

 

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2021 оны “Сургалтад хамруулах тухай” Б/03 дугаар тушаалын дагуу “Ёс суртахуун-төлөвшил хандлага” төлбөрт сургалтад 8 алба хаагч, 1 иргэн хамрагдсан.

 

            Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмжөөр 100 ширхэг гарын авлага, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж батлагдсан эрх зүйн актуудын жагсаалтаар 50 ширхэг гарын авлага, сургалтын материал бэлтгэн алба хаагчдаар судлуулж байна.

 

            “Архины хор хөнөөл” сэдэвт цахим орчинд байрлуулах уриалга, зурагт хуудасны уралдаан, “Монгол өв соёл” уралдааныг алба хаагчдын дунд зохион байгуулж шалгарсан алба хаагчдыг дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан.

 

Тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журам” сэдвээр дадлагажуулах сургалтыг зохион байгуулж, алба хаагчдын хувцас форм, тусгай хэрэгсэлд 1 удаа үзлэг хийн албаны бэлэн байдлыг шалгаж жагсаалын бэлтгэл хийлгэсэн.

 

-Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

 

Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг Цагдаагийн газрын даргын 2019 оны А/73 тоот тушаалаар байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

Ой угтсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын амрах байр, цагдаагийн газрын 1 давхарын коридор, үүдний талбайд урсгал засвар хийж,   байгууллагын гадна талд 140 ширхэг гэрэл суулгаж гэрэлтүүлгийг шинэчилсэн.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр  зүйлд заасны дагуу энэ оны 01 дүгээр улиралд тус газраас аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй  ажилласан  4 алба хаагч 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн авсан.

 

Төв аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сар бүрийн эхний 7 хоногийн Баасан гарагт буюу “Гэр бүлдээ цаг гаргах өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдыг 17 цагт ажлаас нь тарах боломжоор ханган ажиллаж байгаа ба цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан жирэмсэн болон бага насны хүүхэдтэй алба хаагчдыг шаардлагатай тохиолдолд гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангасан.

 

Цагдаагийн газрын 90 ахмад ажилтныг хамруулан цахим орчинд хаалттай фэйсбүүк групп нээн, санал хүсэлтийг нь хүлээн авч, нутгийн захиргааны байгууллагад уламжлан 9 алба хаагч, 1 ахмад ажилтныг үнэгүй хүнсний багц олгох талонд хамруулсан.

 

Шинэ төрлийн коронавирус /ковид-19/-ын халдвараас алба хаагчдыг урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын цайны газраас амин дэм бүхий халуун хоол цай өгч, амны хаалт, нэг удаагийн хамгаалах хувцас бусад хэрэгслээр ханган, ажлын байр, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.

 

Коронавирус /Ковид-19/-ын халдварт өвчний үед хамгаалалтын иж бүрэн хувцсыг хэрхэн өмсөх, уг өвчнөөс урьдчилэн сэргийлэх чиглэлээр алба хаагчдад цахимаар 3 удаа сургалт зохион байгуулсан.

 

Аймгийн хэмжээнд коронавирусын дархлаажуулалтын вакцин хийж эхэлсэнтэй холбогдуулан 96 алба хаагчийг вакцинд хамруулсан.

 

            Цагдаагийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/3 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж энэ онд хийх ажлаа төлөвлөн, ажиллаж байна.

 

            Албан үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртсөн 1 алба хаагчийн мэдээллийг Хуулийн хэлтэст хүргүүлж, дээрх  алба хаагчдад халдсан этгээдүүдэд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа ба Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх зөвлөлөөс ослын акт тогтоон, нэгдсэн санд мэдээг оруулсан.

 

Нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

 

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын нөөц хөрөнгөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажилд 2,645,000 сая төгрөгийг шийдвэрлэн доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Үүнд: “Согтуу жолоочтой хамтдаа тэмцье-1” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд согтуурал тандах багажны нэг удаагийн хошуунд 500,000 мянган төгрөг, гарын авлага, санамж сэрэмжлүүлэгт 500,000 мянган төгрөг, Ковид-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 1,645,000 сая төгрөгийг зарцуулсан байна.

 

            Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, хугацаа, үр дүнгийн талаар:

 

            Хүүхэд хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021 он, Архидалтын эсрэг-Төв аймаг хөтөлбөр 2018-2022 он,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр 2019-2023 он, Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр 2018-2022 он  хүртэл, “Залуучуудын үндэсний хөтөлбөр”, “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”, “Эрүүл насжилт” зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж байна. 

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын үндэсний газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтран хэрэгжүүлж байгаа “Хүүхэд хамгаалагч” төслийн хүрээнд цагдаагийн газрын ахмад настан 4 ажилтан ажиллаж байна.

 

Аймгийн хэмжээнд 16 суманд 19 олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоо батлагдсан боловч одоогийн байдлаар 8 олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллаж байна.

 

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ:

 

Тус цагдаагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар байгууллагын хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Цагдаагийн ерөнхий газрын “Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”-ийн хийх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, биелэлт үр дүнг тооцон ажиллах салбар зөвлөлийг Захиргааны удирдлагын тасгийн даргаар ахлуулан 9 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.

 

Мөн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар ”Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг тус тус бүртгэх, хадгалах, хяналт тавих, нэгтгэх эрх бүхий албан тушаалтнаар хүний нөөцийн ахлах мэргэжилтэнг томилон ажиллуулж байна.

 

Энэ онд тус газарт шинээр офицер бүрэлдэхүүнд томилогдох 8 алба хаагч ХАСУМ мэдүүлсэн ба 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөрт буюу хуулийн хугацаанд багтаан тус газрын 126 алба хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчил дутагдалгүй мэдүүлсэн. Холбогдох тайлан, мэдээг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст хугацаанд нь хүргүүлсэн.

 

Байгууллагын 1 давхарт "Ил тод мэдээллийн самбар", 2 давхарт "Авлигатай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг сурталчлах самбар" тус тус байрлуулан зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол байршуулан шинэчилж байна.  Мөн тус газрын давхар бүрт болон сумдын хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарын албаны байранд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас эрхлэн гаргасан авлигын хор хөнөөлийн талаарх зурагт хуудсыг жаазлан байрлуулсан. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн гарын авлага, материалуудыг тусгай жижиг тавиурт өрж, коридор хэсэгт байрлуулан, алба хаагчдыг шаардлагатай мэдээллээ авах боломжоор хангасан.

 

Цагдаагийн байгууллагаас гаргасан 2021 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан “Төв аймаг дахь цагдаагийн газраас 2021 онд авлигын эсрэг үйл ажиллагааны салбар төлөвлөгөө”-г батлуулж, хэрэгжүүлэх ажил арга хэмжээг оновчтой байлгах үүднээс ажил хариуцсан алба хаагчдад цагдаагийн газрын даргын 15 тоот үүргийг хүргүүлсэн.

 

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас авлигатай тэмцэх зорилгоор иргэдэд түгээж буй шторк, контентыг тус газрын цахим хаягуудаар давхардсан тоогоор 3 удаа түгээсэн.

 

Алба хаагчдаас ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах баталгааг гаргуулан авч, “Мэдүүлэг гаргахад анхаарах зарим асуудал”, “Хориглолт, хязгаарлалт” сэдвүүдээр цахим хичээл бэлтгэн Цагдаагийн газрын алба хаагчдын “Өнгө нэмцгээе 2020 Төв аймаг дахь цагдаагийн газар” хаалттай групт байршуулан алба хаагчдад хүргэсэн.

 

Алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

 

Цагдаагийн газрын даргын 2018 оны 03 дугаар 27-ны өдрийн А/26 дугаар тушаалаар “Сахилга ёс зүйн зөвлөл”-ийг Захиргааны удирдлагын тасгийн даргаар ахлуулан 8 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулж, улирал бүр хуралдан, сахилга ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийн, алба хаагчдыг сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

 

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Харилцаа-хандлага” нөлөөллийн аяныг тус газраас зохион байгуулах төлөвлөгөө гарган, нээлтийг хийн,  алба хаагч, иргэдэд сурталчилж ажилласан.

 

Сахилга ёс зүйн зөвлөлөөс 2021 онд сахилга хариуцлагын зөвлөгөөнийг нэгдсэн байдлаар цахимаар 1, хэсэгчилсэн байдлаар 1 удаа  зохион байгуулсан. Зөвлөгөөнөөс Харилцаа хандлагаа өөрчилье, Хязгаараас давж сэтгэе”  гэсэн уриалга дэвшүүлсэнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган батлуулсан.

 

Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс энэ оны 02 дугаар сард  зохион байгуулсан "Ёс зүйн төлбөртэй сургалт"-д тус газраас  8 алба хаагч, 1 иргэн хамрагдсан.

 

Энэ онд Цагдаагийн газрын даргаас 200 алба хаагчтай итгэлцлийн гэрээг шинээр байгуулсан.

 

Тус газрын хэмжээнд 2021 онд 1 алба хаагч сахилгын зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдсан нь урьд оны мөн үетэй харьцуулахад 11 нэгжээр буюу 92 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сахилгын арга хэмжээ авагдсан 1 алба хаагчид холбогдуулан албаны шалгалт явуулсан ба уг зөрчлийг гадны хяналтаар илрүүлсэн байна. 1 дүгээр улирлын байдлаар гэмт хэрэгт холбогдон шалгагдсан алба хаагч байхгүй.

 

Тус газрын 40 алба хаагчаас цахимаар санал асуулга авч, ажлаас халшрах хам шинжийн судалгааг шинэчлэн гаргасан.

 

Алба хаагчдын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор ирцийн бүртгэлийн нүүр царай, хурууны хээний камерын хяналтын систем нэвтрүүлэн 2018 оноос эхлэн ашиглаж эхэлсэн ба Жижүүрийн шуурхай албанд давхар гадуур ажлаар явагсадын бүртгэлийг хөтлөн, хяналт тавьж байна.

 

Шинэчлэн батлагдсан “Цагдаагийн газрын дотоод журам”-ын 2.2-т алба хаагчид ирсэн, явсан цагаа цаг бүртгэлийн программ болон цагийн бүртгэлийн дэвтэрт заавал бүртгүүлж байх талаар заалт оруулан мөрдүүлж байна.

 

Цагдаагийн газрын Ёс журам сахиулах эргүүл алба хаагчдын ажлын цаг ашиглалт, байгууллагын дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь засуулан ажиллаж байна.

 

Энэ онд Төв аймгийн Прокурорын газраас 1 шаардлага хүлээн авч, шаардлагад заагдсан зөрчлийг арилгуулж, хариуг хугацаанд нь хүргүүлсэн. Зөрчил заагдсан алба хаагчдад холбогдуулан тасаг, хэсгийн дарга нараас албаны шалгалт явуулж, 1 алба хаагчид цагдаагийн газрын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авч, 1 алба хаагчийг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах саналтай материалыг Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлсэн.

 

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас 2018 онд ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийн дагуу Прокурорын байгууллагаас ирүүлсэн шаардлага бүрийг Захиргааны удирдлагын тасгийн дарга бүртгэн, Шуурхай удирдлагын тасгийн дарга Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд шивж оруулж байна.

 

Энэ онд хүлээн авсан прокурорын шаардлагын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 нэгжээр буюу 75 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

 

Цагдаагийн газрын санхүүгийн үйл ажиллагааг  Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн бүртгэж, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох хууль журмыг үйл ажиллагаанд  мөрдлөг болгон ажиллаж байна.  2020 оны санхүүгийн үйл ажиллагааны тайланг гарган Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанд нэгтгүүлэн аймгийн төрийн Аудитын газраар аудит хийлгэн зөрчилгүй санал дүгнэлт авсан байна.

 

Цагдаагийн газрын 2021 оны худалдан авах ажиддагааны төлөвлөгөөг гарган батлуулж, Засгийн газрын цахим системд шивж баталгаажуулсан.

 

Батлагдсан төсвийн хуваарийн дагуу санхүүжилтыг бүрэн авч байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлж ажилласан.

 

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах, төсөв, санхүүгийн мэдээллийг иргэд олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд Цагдаагийн газрын төсөв санхүүтэй холбоотой 37 мэдээллийг байршуулсан. Төсөв, гүйцэтгэлийн 11, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалтын 11, бусад 15 мэдээллийг хугацаанд нь байршуулсан.

 

Алба хаагчдын цалин, хөлсийг хугацаанд нь бодож олгон нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хүн нэг бүрээр Нийгмийн даатгалын болон Татварын хэлтсийн цахим хуудсанд шивж, алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж ажилласан.

 

Зохион байгуулсан шинэлэг, ажил арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар:

 

Хууль зүйн алба үүсч хөгжсөний 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын амрах байр, цагдаагийн газрын 1 давхарын коридор, үүдний талбайд урсгал засвар хийж, байгууллагын гадна талд 140 ширхэг гэрэл суулгаж гэрэлтүүлгийг шинэчилсэн.

 

Коронавирус /КОВИД-19/-ийн цар тахлын үед алба хаагчдын эрсдэлийн үнэлгээг хийж, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын ISC санд баяжилт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Алба хаагчдад Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх, амны хаалт, хамгаалах хэрэгслийг зааврын дагуу хэрэглэх талаар 1 удаа зөвлөмж өгч, амны хаалт, гар ариутгагч, хамгаалах хэрэгслээр тухай бүр ханган ажилласнаар тайлангийн хугацаанд тус газрын алба хаагчдаас энэ төрлийн өвчин туссан алба хаагч байхгүй байна.  

 

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ

 

Гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр: 2021 оны 1 дүгээр улиралд нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэрэг илрүүлэх, оргон зайлсан оргодол этгээдүүдийг олж тогтоох зорилгоор 93 мэдээ, мэдээлэл авчсан. Үйлдэгдэх үедээ яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 47 хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн.

 

Тайлангийн хугацаанд хэрэг бүртгэлтийн 367 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Хэрэг бүртгэлтийн хэрэгт ажиллагаа хийлгүүлэх, оргон зайлсан этгээдүүд болон алдагдсан эд зүйлийг олж тогтоох чиглэлээр аймгийн прокурорын газраас болон цагдаагийн бусад газар, хэлтсээс 23 даалгавар ирүүлснийг хүлээн авчдаалгаварт заагдсан ажиллагааг хугацаанд нь хийж гүйцэтгэн хариуг өгсөн.

 

Хөтөлбөр албан даалгаврын хүрээнд:

 

Олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд: Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтод арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үндэсний бүтээн байгуулалт, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн тодорхой салбаруудыг тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуучлалыг дэмжих зорилгоор тус аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орон нутгийн зэрэглэлтэй “Шинэ-Зуунмод” хот, “Майдар” хот болон тус сумаар дамжин өнгөрөх “Богдхан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” хурдны авто замыг барьж байгуулах зэрэг ажилд тус аймгийн Сэргэлэн сумын 22332,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар Монгол Улсын Засгийн газраас төлөвлөн, хүргүүлсэн судалгааны асуудлаар Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчидын хурал 2021 оны 03 сарын 22-ны өдөр хэлэлцэх болсонтой холбоотойгоор Төв аймгийн Зуунмод сумын төвд байрлах “Мөнх-Алдарын талбай”-д 0900 цагаас 1100 цагийн хооронд Сэргэлэн сумын нэр бүхий 30-40 иргэн “Иргэдийн эрхийг хамгаалъя”, “Иргэдээ бод”, “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”, “Өмнө нь авсан газраа ашиглаагүй байгаа дарга нараа“, ”Эрхэм дарга нараа ядарсан иргэдийн газрыг бүү булаа” гэх мэт нутгийн газраа тусгай хэрэгцээнд өгөхгүй гэсэн утга агуулга бүхий зурагт хуудас барьж, цугларсан бөгөөд цуглааны арга хэмжээний үед аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч дарга Г.Сурмаа нар цуглаанд оролцсон иргэдтэй уулзаж, иргэдийн тавьж байгаа шаардлагыг сонсож Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гарах шийдвэрээс хамаарч хариу мэдэгднэ гэх байдлаар иргэдийг тараасан.

 

Төв аймгийн Зуунмод сумын цуглаан 0900 цагаас 1100 цагийн хооронд тайван журмаар зохиогдож тарсан ба үргэлжүүлээд Улаанбаатар хот “Чингисийн талбай”-д 1100 цагаас 1300 цагийн хооронд Сэргэлэн сумын газар нутгаас 22332,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд өгөхгүй байх асуудлаар Сэргэлэн сумын харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй өмнө нь 3 удаагийн ял шийтгүүлж байсан Шөвгөр хочтой Санжаагийн Батцэрэн /РД:НС70040671/ нь төв талбайгаас лайв хийж иргэдийг жагсаалд нэгдэхийг уриалсан ба хууль бус цуглаанд нутгийн төлөөлөл болох 15-20 иргэд цугларсан, энэ үеэр “Paparazzi”, “TBG”, “Товч”, “NTV”, “МASS TV”, “ТV5”, “ТV24”, “STAR”, “SBN”, “Eguur”, “News” нарын  хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нөхцөл байдлыг газар дээрээс сурвалжилж, холбогдох нэр бүхий хүмүүсээс ярилцлага авч сошиал орчинд байршуулсан байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр: Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр 4 чиглэл 21 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

 

Төв аймгийн дахь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн хуралдаанд хариуцсан нутаг дэвсгэрийн 5 суманд ургадаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй хогийн олсны ургамал буюу каннабисын тархац, энэ төрлийн гэмт хэргийн гаралтын талаар мэдээлэл өгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамтран ажиллах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах тухай албан бичиг хүргүүлсэн.

 

Аймгийн Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй эм бэлдмэл хэрэглэдэг этгээдүүдийн судалгааг гаргаж, эмчийн жороор олгогдсон эм бэлдмэлийг жорын дагуу хэрэглэж байгаа эсэх, тэдгээрт үйлчилж байгаа эмийн сангуудад хяналт тавих зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан хяналт, шалгалтыг хийхээр албан бичиг хүргүүлсэн.

 

Тус цагдаагийн газрын хариуцсан нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдож Төв аймаг дахь цагдан хорих байранд 7 хоригдогч,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Мөнгөнморьт сум дахь 417-р хорих ангид 18 ялтан, Баян сум дахь 415-р хорих ангид 8 ялтан ял шийтгэл эдэлж байна.

 

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр: Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ирүүлсэн Эрүүгийн цагдаагийн газрын даргын 2018 оны 01 тоот албан даалгаврын хүрээнд 2021 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гаргасан.

 

Аймгийн хэмжээнд цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг хандалт ихтэй зар мэдээллийн 6 группийн судалгааг гаргаж ЦЕГ, ЭЦА-наас ирүүлж байгаа цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэж байна.

 

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн алба хаагчидтай тогтмол мэдээлэл солилцож, өдөр бүрийн 08,00 цагт TELEGRAM программаар холбогдон бүртгэгдсэн гэмт хэргийг танилцуулж, шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авч байна.

 

1-р улирлын байдлаар тус Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26-р бүлэгт хамаарах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдээгүй, бусдын нэр хүндэд халдаж, худал мэдээлэл цацсан 2 гомдол мэдээлэл бүртгэгдэж тухайн гомдол мэдээллийн дагуу худал мэдээллийг устгуулж уг пейж хуудсаар уучлалт хүссэн нийтлэл нийтлүүлсэн, Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд ЭХТА-ийн 20.17-т заагдсан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй 12 гомдол мэдээллийг шалгаж 4 гомдол мэдээллийг хааж, 6 гомдол мэдээллийг харьяаллын дагуу албан бичгээр шилжүүлэн 2 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.

 

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар:Тайлангийн хугацаанд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн  шинжтэй нийт 33 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн 17, зөрчлийн 16 гомдол, мэдээлэл байна. Зөрчлийн шинжтэй 16 гомдол, мэдээллийг харъяаллын дагуу мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн.

 

1 дүгээр улиралд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 4, хууль бусаар ан агнах 2, хууль бусаар мод бэлтгэх 7, байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх 1, нийт 14 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Гомдол, мэдээллээс 6, хэрэг бүртгэлтээс 1 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба 4 хэргийг шүүхэд шилжүүлж, 3 хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

 

Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Эко-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн 27 сумыг 4 бүс болгон хувааж ойн сан бүхий Эрдэнэ, Мөнгөнморьт, Батсүмбэр, Жаргалант, Борнуур, Баянцогт сумд, ашигт малтмалын нөөц ихээр тогтоогдсон Заамар сумын нутаг дэвсгэрт 4 удаагийн эргүүл, шалгалтаар давхардсан тоогоор цагдаагийн газраас 18, байгаль хамгаалагч 6, ойн ангийн мэргэжилтэн 2 нийт 26 алба хаагч 4 тээврийн хэрэгсэлтэй 16 хон

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102