/ Мэдээлэл / Цаг үе үйл явдал / “Зөрчлийн тухай хууль”

“Зөрчлийн тухай хууль”

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19/09 дугаартай “Ашигт малтмалыг хууль бусаар олборлох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Авдар багийн нутаг “Хүрзэт” гэх газар хууль бус гар аргаар алт олборлож буй иргэдийн үйл ажиллагаанд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сумын Засаг дарга, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, Авдар, Баянбүрд багийн засаг дарга нар, Хэсгийн төлөөлөгч, Цагдаа, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, МЭ-ийн тархвар зүйч нарын бүрэлдэхүүнтэйгээр аймгийн онцгой байдлын газартай хамтран хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 6 гэрийг албадан буулгаж 10 тээврийн хэрэгсэл 21 хүнийг саатуулж, 3 иргэнд “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу торгууль ногдуулж, Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй 10 иргэнд “Зөрчлийн тухай хууль”-ийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлээд байна.
Мөн 2021 оны 04 сарын 19-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газар, Сэргэлэн сумын ИТХ , ЗДТГ хамтран Сэргэлэн сумын Авдар багийн нутаг “Хүрзэт” гэх газар хууль бус гар аргаар алт олборлож буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж 9 тээврийн хэрэгсэл, эд зүйлсийг хураан авч 24 иргэнийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өглөө

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102