Сэрэмжлүүлэг
Хуурайшилтын үе эхэлж байгаа тул та бүхэн өнжмөл шар өвсөө шатаахгүй байх, ил гал гаргахгүй, халуун үнс нурмаа тагтай саванд хийж байхыг анхааруулж байна. Хуурайшилтын үе буюу ой хээрийн түймрийн аюултай үе нь 4 дүгээр сарын 15-аас 6 дугаар сарын 20 хүртэл, 9 дүгээр сарын 1-ээс 11 дүгээр сарын 15 хүртэл нэн аюултай байдал тул оршин суугчид та бүхэн аюулгүй байдлаа хангана уу.