/ Ил тод байдал / Хүний нөөц / Сул орон тоо / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

2021.04.05 Төв аймаг Зуунмод сум
Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор холбоо- мэдээллийн инженер, эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолооч ажлын байранд шалгаруулалтыг нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2021 оны 05 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Төв аймаг дахь Цагдаагийн газар дараах сул ажлын байранд иргэдийн материалыг хүлээн авна.
1. Цагдаа жолооч-
- Жолооны В, С ангилалтай байх D ангилалтай бол давуу талтай,
- Биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, эрэгтэй,
- 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон байх,
- Цэргийн албыг биечлэн хаасан
- Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх чадвартай.
- Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх,
2. Цагдаа-
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх/ Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/
- 170 см дээш өндөртэй, 30 хүртэлх насны эрэгтэй,
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаагүй.
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх,
- Цэргийн албыг биечлэн хаасан
3. Холбоо, мэдээллийн инженер
- Мэдээлэл, сүлжээний инженерийн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
- Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаагүй.
- Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх,
- 170 см дээш өндөртэй, 30 хүртэлх насны эрэгтэй,
Төв аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.
Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
• Өргөдөл
• Гурван үеийн түүх
• Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх/
• Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3 үеийн түүх;
• Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
• Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
• 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
• Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.
Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын Хүний нөөцийн нөөцийн мэргэжилтэнтэй 70194759, 99024090 дугаарын утсаар ажлын цагаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.
ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102