/ Ил тод байдал / Хүний нөөц / Сул орон тоо / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Та бүхнийг ажлын байранд урьж байна.

 

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ

АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН 

ШАЛГАЛТЫН ЗАР

      Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс  Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын төрийн  тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолооч, жолооч, ажлын байранд шалгаруулалтыг нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.

 

Төв аймаг дахь Цагдаагийн газар дараах сул ажлын байранд иргэдийн материалыг хүлээн авна.

  1. Цагдаа жолооч-

-       Жолооны В, С ангилалтай байх D ангилалтай бол давуу талтай,  

-       Биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, эрэгтэй,

-       3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон байх,

-       Цэргийн алба хаасан /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/

-       Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх чадвартай.

-       Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх,

  1. Цагдаа-

-       Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх/ Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/

-       170 см дээш өндөртэй, 30 хүртэлх насны эрэгтэй,

-       Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаагүй.

-       Бүрэн дунд  болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

-       Биеийн ил харагдах  хэсэгт шивээсгүй, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх,

-       Цэргийн алба хаасан /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/

 

  1. Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч-

-       Хүний их, бага эмчээр суралцаж төгссөн.

-       Бакалаврын болон дипломын дээд боловсролтой.

-       Эмчлэх эрхийн хүчин төгөлдөр лицензтэй 30 хүртэлх настай.

-       Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаагүй.

-       Биеийн ил харагдах  хэсэгт шивээсгүй, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх,

  1. 4.    Бичээч

-       Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-       Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх/ Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/

-       Архивын ерөнхий газраас зохион байгуулагддаг архив албан хэрэг хөтлөлтийн дамжаанд хамрагдаж, гэрчилгээ авсан.

-       Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаагүй.

-       Биеийн ил харагдах  хэсэгт шивээсгүй, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх,

Төв аймаг дахь Цагдаагийн газар 2020 оны 09 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг  хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  •   Гурван үеийн түүх
  • Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх/
  • Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3 үеийн түүх;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,

         Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.  

 Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын  Хүний нөөцийн нөөцийн мэргэжилтэнтэй 70194759, 99024090, 88051420дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102