/ / УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ТӨВ АЙМАГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛСЭН БАЙНА.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ТӨВ АЙМАГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛСЭН БАЙНА.

Улсын Онцгой комисс, Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Төв аймаг Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байгаа.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын алба хаагчид 24 цагийн турш хяналтын постон дээр цаг агаарын ямар ч үед үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.Энэ үеэр цар тахлын голомт бүхий болон голомтгүй бүс нутгаас аймаг руу баталгаат бус зам буюу иргэдийн хэлж заншсанаар хулгайн замаар иргэд зорчих хөдөлгөөн хийж байгаа мэдээлэл болон хэд хэдэн тохиолдол гарсан байдаг.Үүнтэй холбоотойгоор Аймгийн Онцгой комисстой орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран Зуунмод сумруу орж ирэх баруун, зүүн чиглэлд баталгаат бус замын маршрут чиглэлийг гарган гарцуудын хаалт, хөдөлгөөнт эргүүлүүдийн ажилтай өглөөний 8.30 минутаас 12.30 хүртэл 4 цагийн турш танилцахад ямар нэгэн зөрчил илэрсэнгүй.Хөдөлгөөнт эргүүлүүд тогтмол ажиллаж байгаа ба Баталгаат бус замаар зорчих хөдөлгөөн хийсэн нөхцөлд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг АОК-оос анхааруулж байна.
Ард иргэдийнхээ төлөө өдөр шөнийн цаг харгалзалгүй ажиллаж байгаа ЭРҮҮЛ МЭНД, ЦАГДАА, ОНЦГОЙ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Image may contain: sky, cloud, snow, outdoor and nature
 
Image may contain: one or more people, people standing, sky and outdoor, text that says 'POLICE'
 
No photo description available.
 
Image may contain: one or more people, people standing, sky and outdoor

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102