/ Мэдээлэл / Цаг үе үйл явдал / Ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулав

Ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

 

Энэ сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 7, 8-нд уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд  нутгийн зүүн хэсгээр, 7-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102