/ / ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Б.СОРОНЗБОЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД ИРГЭДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЖЭЭ.

ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Б.СОРОНЗБОЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД ИРГЭДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЖЭЭ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа сумын төв дотор байрлах эзэнгүй балгас дотроос байлдааны онгоцны пулемётны сум олж, илрүүлэн аюулгүй болгосон юм. Түүнтэй ярилцлаа.
-Тухайн үед юу болсон талаар манай уншигчдад хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд сумынхаа нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байлаа. Сумын Цагдаагийн хэсгээс 30 метр орчим газар эзгүй, хүн, амьтан орж гардаггүй, хаалга нь цоожтой, цонх нь хагархай, балгас болчихсон байшин байдаг юм. Ийм газар гэмт хэрэг гарах нөхцөл болдог болохоор шалгалт хийхээр шийдсэн. Хүмүүс тэнд архи, согтууруулах ундаа хэрэглэдэг байж магадгүй гэж хардсан хэрэг. Эргүүл хийх үеэр байшингийн урд талын цонхны тавцан дээрээс 30 см урт, дөрвөн мм өргөнтэй хоёр ширхэг цэнэгтэй сум олсон. Тэр даруйдаа шууд даргадаа мэдэгдлээ.
Дарга цааш нь Зэвсэгт хүчний жанжин штабт мэдээлэл өгснөөр тэр өдөртөө Зэвсэгт хүчний жанжин штабаас тэсрэх дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын мэргэжилтэн н.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн долоон алба хаагч ирж ажилласан.
Image may contain: 1 person

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102