/ / ЦАГДААГИЙН ХОШУУЧ Т.ЛХАГВАДОРЖ: ХОЁР ЗУУН БОД МАЛ ХУЛГАЙЛСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН, ШАЛГАЖ БАЙНА

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Т.ЛХАГВАДОРЖ: ХОЁР ЗУУН БОД МАЛ ХУЛГАЙЛСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН, ШАЛГАЖ БАЙНА

Цагдаагийн хошууч Т.Лхагвадорж: Хоёр зуун бод мал хулгайлсан  бүлэг этгээдийг илрүүлэн, шалгаж байна

Аймгийн хэмжээнд нийт 146 холбогдогчтой, 205 гэмт хэрэг бүртгэгджээ

Корона вирус буюу Covid-19 цар тахлын энэ үед Хэнтий аймгийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Лхагвадоржоос тодрууллаа.

-Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хэчнээн гэмт хэрэг, зөрчил илэрсэн бэ?

-Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт өссөн. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 146 холбогдогчтой 205 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 80 гэмт хэрэг буюу 24 хувиар буурсан байна. Үүнээс нийтлэг үйлдэгддэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15, өмчлөх эрхийн эсрэг буюу хувийн өмчийг хулгайлах, дээрэмдэх, залилах зэрэг гэмт хэрэг 31 хувиар буурчээ. Мөн гэмт хэргийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар өсч, улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг насны онцлогоор авч үзэхэд 18-35 насны залуучууд ихэнх хувийг эзэлж байна.

Мөн цагдаагийн газраас энэ оны эхний 4 сард эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд нийт 12789 зөрчил бүртгэгдсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58.7 хувиар өссөн мэдээтэй байна. Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд эрүүлжүүлэгдсэн хүний тоо 33 хувиар, захиргааны журмаар баривчлагдсан хүний тоо 6,1 хувиар тус тус буурсан байна.

- Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар буурсан гэлээ. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

-Цагдаагийн ерөнхий газрын албадаас болон цагдаагийн газраас гэмт хэрэг, зөчрлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулж ажилласан нь үр дүн хүрч , тодорхой хэмжээгээр гэмт хэрэг буурсан гэж үзэж байгаа. Цагдаагийн газраас энэ оны эхний 4 сарын байдлаар урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 27 арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Архигүй орчин”, “Сар шинэ-2020”, “Хайр өвтгөдөггүй”, “Ятгах тусам нягтал” зэрэг Улсын хэмжээнд зохион байгуулагдсан аян, нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллахаас гадна аймаг, орон нутгийн онцлог, улирлын нөхцөл байдлаас шалтгаалан “Ноолуур-2020”, “Яргуй”, “Мэдэгдэл”, “Теле хяналтын камер”, “Хамгаалах бүс” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үр дүнг тооцон ажилласан. Аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын идэвхи, оролцоо чухал байдаг учраас өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд аймгийн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг олон нийтийн эргүүлд хамруулж, урамшуулсан нь сайн үр дүнг харуулсан.

-Гэмт хэргийн гаралтаар бусад аймгуудаас ялгарах онцлог байдаг уу. Хэрэв байдаг бол энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаараа ярьна уу.

Аймаг бүхэн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, газар нутгийн байршил, түүх, соёл, зан заншлаас шалтгаалаад өөр өөрийн онцлогтой байдаг. Хэнтий аймагт дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалаад гэмт хэрэг, зөрчлийн гаралт зарим талаараа ялгаатай. Тодруулбал нийслэл хоттой ойр, авто замаар холбогдсон байдаг учир малын гаралтай түүхий эд, махны эрэлт их байдаг үүнийг дагаад мал хулгайлах гэмт хэрэг, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүд ихээр бүртгэгдэх хандлагатай байдаг. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн хувьд Улаанбаатар хотоос зүүн бүсийн Сүхбаатар, Дорнод зэрэг аймгууд руу зорчин явах Улсын чанартай АО501, АО502 чиглэлийн авто замын ихэнх хэсэг нь манай аймгийн нутгаар дамжин өнгөрдөг учир дээрх замуудад энэ төрлийн осол хэрэг  гарч,  иргэд   амь  нас,  эрүүл  мэндээрээ     хохирох  явдал  гардаг энэ төрлийн  гэмт  хэрэг,  зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх авто зам дагуу байрлаж байгаа сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлын цагт менежмент хийж авто замын хяналтанд ажиллуулах, осол хэрэг ихээр гардаг болон гарч болзошгүй  цэгүүдийн судалгааг нарийвчлан гаргаж тэмдэг, тэмдэглэгээ, анхааруулах самбар байршуулах, хяналтын цэгүүдийг камержуулах зэрэг олон төрлийн ажлыг хэрэгжүүлж байгаа. Дээр дурдсан малын  хулгай болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлүүд ямар нэгэн байдлаар тээврийн нэгэн хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаад дүгнэлт хийсний үндсэн дээр энэ чиглэлийн хяналт, шалгалтыг илүү түлхүү зохион байгуулах, шинээр гарч ирж байгаа техник, технологийн ололт, амжилтыг үйл ажиллагаандаа илүү нэвтрүүлэхээр аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор олон нийтийг хамарсан сургалт хийх боломжгүй байгаа энэ үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор олон нийтийг хамарсан сургалт, сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх боломжгүй болсон. Тиймээс өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд цахим сүлжээ ашиглан иргэдэд мэдээ, мэдээлэл түгээх ажлыг илүү анхаарч ажилласан.  Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон үйлдэгдээд Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байсан гэмт хэргүүдийг илрүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажилласан. Үүний үр дүнд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран 2017 оноос энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 24 удаагийн үйлдлээр иргэдийн 204 бод мал хулгайлсан хэрэг, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран Дэлгэрхаан сумын нутгаас нэг шөнийн дотор 8 айлаас хулгай хийж иргэд их хэмжээний хохирол учруулсан, Биндэр сумын нутгаас МУ-н Улаан номонд орсон хүрэн баавгайг хууль бусаар агнасан бүлэг этгээд, Баянхутаг сумын нутгаас 2 удаагийн үйлдлээр иргэдийн олон тооны бод малыг хулгайлсан, Батноров сумын нутгаас иргэний 47 тооны адууг хулгайлж нядалсан  зэрэг олон хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.

-Иргэд гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээний “Яараад яахав дээ”, “Нэг хором” зэрэг аян, арга хэмжээ болон аймаг, орон нутгийн нөхцөл байдал, газар нутгийн онцлогт тохируулан олон ажил арга хэмжээг иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж үр дүнд хүрч байна. Гэхдээ нийгмийг гэмт хэрэг, зөрчилгүй сайн сайхан болгож үр хүүхдээ тэр сайхан нийгэмдээ амьдруулахын тулд иргэд, аж ахуйн байгууллагын үүрэг, оролцоо энэ байгаагаасаа илүү их хэрэгтэй байна. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нийгмийн хорт үзэгдэл болсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах үйлсэд оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөж байна.   

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...