/ / САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүний 2019 оны 4 дүгээр улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөнийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр тус газрын ахлагч бүрэлдэхүүний сахилга, хариуцлагын талаар мэдээлэл хийж, ажлын бүтээмж, цагийн менежментийг сайжруулах, сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр санал, шүүмжлэл хэлэлцэж, зөрчил гаргасан 3 алба хаагчид "Итгэл найдварын захидал" гардуулав.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа "Зөв хэвшил, хандлага-2" аяны хүрээнд зохион байгуулсан "Миний мэргэжил-Миний бахархал" сэдэвт видео шторк, богино хэмжээний нэвтрүүлэг хийх уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийг шалгаруулж Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нацагдоржийн сарын үндсэн цалинг 20 хувь нэмж олгохоор шийдвэрлэж, батламж хадгалууллаа.
Мөн арга хэмжээний хүрээнд "Ахлагчийн өдөр"-ийг тохиолдуулан спортын мастерын 1 дүгээр зэргээр Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Нямдорж, 3 дугаар зэргээр Баянчандмань сум дахь цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Алтангэрэл нар шагнагдлаа.
Зөвлөгөөнийг тохиолдуулан ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд эхний 2 байранд шалгарсан алба хаагчдад цом, өргөмжлөл, медалийг гардуулав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102