/ / "ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ" УУЛЗАЛТ ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО.

"ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ" УУЛЗАЛТ ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа "Зөв хэвшил, хандлага-2" аяны хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр алба хаагчид, гэр бүлийн хүмүүсийг хамруулан "Гэр бүлийн өдөрлөг" зохион байгууллаа. Өдөрлөгөөр "Гэр бүлийн харилцаа, хандлага", "Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга" сэдвээр сургагч багш Д.Шинэбаяр, сэтгэл зүйч С.Солонго нарыг урьж сургалт, ярилцлага хийв. Арга хэмжээнд оролцогчдын дунд "Чанга шивнээ" хөгжөөнт тэмцээн зохион байгуулж жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Пүрэв-Очирын гэр бүл тэргүүн байранд шалгарав.
Алба хаагчид, гэр бүлийн хамт Сэргэлэн сумын Хустайн зусланд байрлах биеийн тамирын цогцолборт 200 ширхэг улиас модыг тарьж, байгаль дэлхийгээ баярлуулах үйлсэд хувь нэмрээ орууллаа.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна