/ / ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ

АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН 

ШАЛГАЛТЫН ЗАР

 

 

2019.10.21                                                                                                     Төв аймаг Зуунмод сум

 

     Хугацаат цэргийн 2 дугаар ээлж халагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс  Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын төрийн  тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолооч, жолооч, ажлын байранд шалгаруулалтыг нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2019 оны 11-р сард  зохион байгуулах гэж байна.

 

Төв аймаг дахь Цагдаагийн газар дараах сул ажлын байранд иргэдийн материалыг хүлээн авна.

  1. Цагдаа жолооч- Жолооны В, С ангилалтай байх D ангилалтай бол давуу талтай,  биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, эрэгтэй, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон байх, хугацаат цэргийн алба хаасан. биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх,
  2. Цагдаа- 170 см дээш өндөртэй, эрэгтэй. Хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэлх насны биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх,


                
Төв аймаг дахь Цагдаагийн газар 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг  хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  •   Гурван үеийн түүх
  • Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх/
  • Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3 үеийн түүх;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
  • Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна.  

 Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын  Хүний нөөцийн нөөцийн мэргэжилтэнтэй 70194759, 99024090дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна