/ / "БИД НЭГ ГЭР БҮЛ" УРИАТАЙ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

"БИД НЭГ ГЭР БҮЛ" УРИАТАЙ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Төв аймаг дахь Цагдаагийн газраас "Бид нэг гэр бүл" уриатай волейболын тэмцээнийг алба хаагчдын гэр бүлийг хамруулан 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Зуунмод суманд зохион байгууллаа. Тэмцээнд 7 багийн 56 тамирчин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Б.Ганчимэг ахлагчтай Захиргааны удирдлагын тасаг, дэд байранд С.Эрдэнэбилэг ахлагчтай Мөрдөн байцаах тасаг, гуравдугаар байранд Г.Ганзориг ахлагчтай Эрүүгийн цагдаагийн тасгийн баг тамирчид оров. Эрэгтэй шилдэг тоглогчоор Захиргааны удирдлагын тасгаас Э.Жаргалбаяр, эмэгтэй шилдэг тоглогчоор Мөрдөн байцаах тасгаас П.Оюун-Эрдэнэ нар шалгарлаа.
Нийт тамирчиддаа амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102