/ Мэдээлэл / Цаг үе үйл явдал / ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

     Тус Цагдаагийн газар нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг ханган, Цагдаагийн газрын хүний нөөцийн төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх, алба хаагчийг судлах, томилох, чөлөөлөх, цол олгох, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, тэтгэвэр тэтгэмж олгох, алба хаагчдын хувийн хэргийн баяжилт бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг хангах, хүний нөөцийн цахим санд алба хаагчдын мэдээллийг оруулах зэргээр хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх хууль, журам, зааврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Хүний нөөцийн нөхөн хангалтаа Цагдаагийн сургууль төгссөн сонсогчид болон бусад их, дээд сургууль төгссөн иргэдийг журмын дагуу судлан, мэргэшлийн шалгалтад хамруулан тэнцсэн иргэдийг цагдаагийн мэргэжлийн сургалтын төвд сургалтанд хамруулан сул орон тоонд томилон ажиллуулж байна.

            Сул орон тооны жагсаалтыг www.tuv.police.gov.mn цахим хаягаар тогтмол шинэчилж байна.

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135 дугаар тушаалаар офицер 114, ахлагч 91, энгийн 3,  бүгд 208 орон тоотой батлагдсан. Одоогийн байдлаар Офицер  1 , ахлагч 19 , энгийн-1 /сантехникч /нөхөн хангалт 89,9 хувьтай байна.

 

Офицер -1

 

  1. Сэтгэл зүйч

 

Ахлагч-19

 

  1. Цагдаа жолооч-2
  2. Мөрдөн байцаах тасгийн цагдаа-1
  3. Мэдээлэл, хүлээн авагч, жижүүрийн цагдаа
  4. Эргүүлийн цагдаа -2
  5. Эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа-2
  6. Харуулын цагдаа-1
  7. Цагдаа зохицуулагч-1
  8. Бүрэн сум дахь цагдаа-1
  9. Баянжаргалан сум дахь цагдаа
  10. ЗСДСДЦХ-ийн цагдаа жолооч-2
  11. Мөн хэлтэст зөрчлийн тоо бүртгэгч-1
  12. Мөн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа-1\
  13. Мөн хэлтэст цагдаа зохицуулагч-1
  14. Мөн хэлтэст Зөрчлийн тоо бүртгэгч
  15. Мөн хэлтэст эргүүлийн цагдаа-1
  16. Цээл сум дахь цагдаа-1
  17. Энгийн-1
  18. Сантехникч-1

 

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102