/ Мэдээлэл / Цаг үе үйл явдал / ОРОН НУТГИЙН ЗАМ - ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ - 2019

ОРОН НУТГИЙН ЗАМ - ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ - 2019

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газартай хамтран "Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл-2019" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын чанартай А0101, А0201 автозамуудын эхлэл дээр зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажил арга хэмжээ зохион байгуулан ажиллаа.
Арга хэмжээний үед тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, жолооч нарын биеийн байдалд үзлэг хийж даралтыг үзэж, зам тээврийн хэрэг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тараах материал бэлтгэн тарааж, хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон жолооч нарт ЗТХ-ийн 14.7.31, 32 зүйлээр газар дээр нь арга хэмжээ тооцон, иргэд жолооч нарт зам тээврийн хэрэг, ослын хор хохирлыг таниулан аймгийн Хэвлэл мэдээллийн алба, TBS телевизтэй хамтран ажиллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102