САРЫН ШИЛДЭГ АЛБА ХААГЧ
"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд тус газраас алба хаагчдын ажлын бүтээмж, урам зоригийг нэмэгдүүлэх, ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг алдаршуулах зорилгоор сар бүр шилдэг алба хаагчдыг тодруулан "Шилдгүүдийн самбар"-т зургийг нь байршуулж, сарын үндсэн цалингийн 20 хувиар шагнаж, урамшуулдаг билээ.
2019 оны зургаадугаар сарын шилдэгээр тодорсон дараах алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэж байна.