"ОРОН НУТГИЙН ЗАМ - ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
"Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЦЕГ-ын УСХ, Төв аймаг дахь Цагдаагийн газар, Оюу толгой ХХК, Мобиком ХХК, Уаз клуб хамтран улсын чанартай А0301 буюу Улаанбаатар-Лүн чиглэлийн автозамд "ЯАРААД ЯАХАВ ДЭЭ" аяныг иргэд, олон нийтэд сурталчилан замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч, зорчигч нарт санамж, сэрэмжлүүлэг тараан MNB, TV25, TM, TV5, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба болон интернетийн 5 вэб сайттай хамтарч нөлөөллийн ажил, арга хэмжээг зохион байгууллаа.
Та орон нутгийн замд зорчихдоо ЗХД-ийг баримтлан, аюулгүй байдлыг ханган бусад хөдөлгөөнд оролцогчдыг хүндэтгэн оролцоно уу❗