/ Мэдээлэл / Мэдээ мэдээлэл / БИД МАРТАХГҮЙ "ДУРСГАЛЫН САМБАР"-Т ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

БИД МАРТАХГҮЙ "ДУРСГАЛЫН САМБАР"-Т ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Тус Цагдаагийн газрын “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-д тусгагдсаны дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан алба хаагчдыг дурсаж, хүндэтгэх “Бид мартахгүй” арга хэмжээг 2019 оны 07 сарын 17-ны өдөр зохион байгуулж, “Дурсгалын самбар”-т хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Арга хэмжээний үеэр албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан “Цэргийн гавъяаны улаан тугийн одонт” цагдаа асан Цэвээний Гомбосүрэн, цагдаагийн ахлах дэслэгч Дэмчигсүрэнгийн Батбаяр, цагдаагийн дэслэгч Ровазэдийн Бямбацогт, цагдаагийн дэслэгч Рэнцэншаравын Булгантамир, цагдаагийн дэд ахлагч Ивановын Монголбазар нарын товч намтар, байгуулсан гавъяаг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, 1 минут чимээгүй зогсож хүндэтгэл үзүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102