/ Мэдээлэл / Цаг үе үйл явдал / АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА.

АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА.

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98, Цагдаагийн байгууллагын 98 жилийн түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Төрийн дээд шагнал “Цэргийн гавъяаны одон”-оор Баянчандмань сум дахь Цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Мягмархишиг, “Цэргийн хүндэт медаль”-аар Эрдэнэ сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Б.Нэргүй, Хууль зүй дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” тэмдгээр Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Зандан, Лүн сум дахь зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Үнэнбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавъяа” тэмдгээр ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч П.Баатар, Сэргэлэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Алтансүх, Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Т.Дашням, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичгээр Жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Дашцэрэн, Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Лхагвасүрэн, Батсүмбэр сум дахь зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Сүхбаатар, Зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхбат, Жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэнчимэд, Лүн сум дахь цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Т.Бат-Амгалан, Хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Отгончулуун, Эрдэнэ сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Нямрагчаа, Баян сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Дугарбат нар, Цагдаагийн ерөнхий газрын “Албаны төлөө-I” тэмдгээр 5, “Албаны төлөө-II” тэмдгээр 6, “Албаны төлөө-III” тэмдгээр 14 алба хаагч, Цагдаагийн газрын “Баярын бичиг”-аар 6 алба хаагч тус тус шагнагдлаа. 
Шагнал авсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэе.
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102