ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН ЗАЛГАМЖ ХОЛБООГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.
"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд цагдаагийн бэлтгэл дэд хурандаа С.Дашдорж, цагдаагийн бэлтгэл ахмад Л.Хуягбаатар нарыг урьж "Уламжлал ба шинэчлэл" сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.
Уулзалтаар алба хаагчдад алдаа, дутагдлаасаа суралцах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, бие дааж суралцах, цагийг үр ашигтай өнгөрүүлэх зэрэг сэдвээр зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцлаа.