/ / АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛӨӨСЗУУНМОД, БАЯНЧАНДМАНЬ, ЛҮН СУМДЫН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БАЙНГЫН АВТЫН ПОСТУУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛӨӨСЗУУНМОД, БАЯНЧАНДМАНЬ, ЛҮН СУМДЫН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА БАЙНГЫН АВТЫН ПОСТУУДАД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэнийн Зөвлөлөөс Зуун мод, Баянчандмань, Лүн сумдын  нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байнгын ажиллагаатай Автын постуудад хийсэн шалгалтын ажлын тайлан

 

2018.11.26.                                                                                                         Зуунмод

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Иргэний Зөвлөлийн гишүүн Ц.Цэрэндорж,Б.Дашцогзол нарын бүрэлдэхүүнтэй баг 2018 оны 11 сарын 15- 17 ны өдрүүдэд Зуун мод, Лүн, Баянчандмань сумдад ажиллалаа.Ажиллах хугацаанд сум орон нутгийн Цагдаагийн байгууллагын ажилчид болон сумын удирдлагуудтай уулзаж харилцан ярилцаж , санал хүсэлтийг нь авч заавар зөвлөгөөн өгч, сумын иргэдээс цагдаагийн байгууллагын ажилчдын  талаар  Сэтгэл ханамжийн судалгаа авч нэгтгэн дүгнэлээ.Судалгаанд сум бүрээс 20-30 иргэн хамрагдсан болно.

Лүн сум: Сумын засаг дарга Наранбат,Хурлын дарга Ганбаатар нартай уулзаж  сум орон нутгийн нөхцөл байдал,өвөлжилтийн байдлын талаар ярилцаж, сум орон нутагт ажиллаж байгаа Автын цагдаа болон хэсгийн байцаагч нарын талаар ярилцаж  тэдний амьдрал ахуй,ажлын нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл авлаа.Сумын удирдлагын зүгээс цагдаагийн ажилчдын зүгээс оруулж байгаа торгуулийн давсан орлогоос тодорхой хэсгийг суманд үлдээж зарцуулах  асуудлыг шийдвэрлэж өгөх талаар санал уламжилсан болно.

Лүн сумын байнгийн ажиллагаатай Авто замын постод  Ахмад Мөнх-Эрдэнэ ахлах ахлагч Бат-амгалан болон хоёр цагдаагийн албан хаагч ажиллаж байв. Эдгээр Цагдаагийн албан хаагчидтай уулзаж ажил байдалтай нь танилцав. Постыг үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд  цагдаагийн албан хаагчдаас дараах санал хүсэлтийг гаргаж  шийдвэрлүүлж өгөхийг уламжлав.

1. Ашиглагдаж байгаа техник хэрэгсэл хуучирч муудсан солиулах

2. Принтер эвдэрсэн солих

3. Амьдрах байр орчин бүрдүүлэх

4. Интернетийн төлбөрийг сум орон нутгаас төлдөг болгох.

5. /Кабоны урсгал засварт хөрөнгө мөнгө тусган засвар үйлчилгээ хийлгэх

6 .Дугаар илрүүлэгч камер тавиулах шаардлагатай байгаа зэрэг санал гаргаж байв.

Баянчандмань сум: Сумын засаг даргын орлогч Энхболд,Хууль эрх зүйн ажилтан Баасандолгор нартай уулзаж сум орон нутгийн нөхцөл байдал,цагдаагийн байгууллагын албан хаагчдын ажил байдал,амьдрал ахуйн нөхцлийн талаар ярилцав. Сумын удирдлагаас малын хулгай их гарч байгаа талаар ярьж танилцуулаад дэлгүүр болон албан байгууллагуудад байрлаж байгаа камериудын хяналтын дэлгэцийг цагдаагийн өрөөнд байрлуулаж  давхар хяндаг болгох талаар санал гаргасан болно. Замын цагдаагийн постонд ажиллаж байгаа Цагдаагийн ахмад  Б.Үнэнбаяр, замын цагдаа ахлах ахлагч Адьяаболд, Олон нийтийн цагдаа Оюунсүрэн нартай  уулзаж   ажил байдалтай нь танилцав.Постын үйл ажиллагаа хэвийн явагдаж байлаа.Ахмад Үнэнбаяр доорхи санал хүсэлтийг уламжлав.

  1. Одоо ажиллаж байгаа камерийг шинэчлэх
  2. Шатахуун хүрэлцэхгүй байдаг тул нэмж төсөвт суулгаж өгөх
  3. Урсгал засварт хөрөнгө мөнгөний асуудал шийдвэрлэж өгөх
  4. Торгуулийн давсан орлогын зохих хувийг  зарцуулах эрх олгох талаар санал тавьж байв.

Зуун мод: Сумын байнгын ажиллагаатай Авто замын постын үйл ажиллагаатай танилцлаа.Постын цагдаагийн албан хаагч ахлах ахлагч Анандтай уулзаж ажил байдалтай танилцав.Постын үйл ажиллагаа хэвийн явагдаж байлаа.Хангалтаар нэг камер тавьж өгсөн. Энгэрийн нэг камер ашиглаж байгаа. Цаашид:

  1. Цахилгааны асуудал шийдвэрлэх
  2. Гадна гэрэлтүүлэг тавихад шаардлагатай материалаар хангах
  3. Кабины урсгал засварт хөрөнгө мөнгө шийдвэрлэж өгөх талаар санал тавьж байв.

 

 

 Тайлан бичсэн: ИТХ-ын дэргэдэх Иргэнийн Зөвлөлийн

Гишүүн                                 Б.Дашцогзол 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102