БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй "Байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд тус газар нь Хууль сахиулахын Их сургуулийг "цагдаа" мэргэжлээр төгсөж, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын б/02 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар томилогдсон 4 алба хаагчид Цагдаагийн газрын түүх, танилцуулга бүхий ном, байгууллагын логотой жагсаалын үзлэгийн багц, сургалтын дэвтрийг дурсгал болгон гардууллаа.
Шинээр томилогдсон алба хаагчдын цаашдын ажилд нь амжилт хүсэж байна.